Мэдээ

ДААМ ОЛИМПИЙН ХӨТӨЛБӨРТ ОРОХ УУ?

Олимпийн наадмын хөтөлбөрт багтдаг болон багтдаггүй 93 спортын олон улсын холбоод, 16 төрлийн спортын олон улсын байгууллагыг эгнээндээ нэгтгэсэн Sport Accord-ын олон улсын хурал Австралийн Квинсленд хотноо болж байна. Дэлхийн даамын холбоо (FMJD)-г төлөөлөн тус хуралд оролцож буй ерөнхийлөгч Янек Мягги (Эстони), гадаад харилцааны менежер Харри Оттен (Нидерланд) нар энэ үеэр AIMS-ийн ерөнхийлөгч Стефан Фокстой уулзаж, олимпийн хөтөлбөрт нэр дэвшихэд шаардлагатай бичиг баримтыг гардуулан өгчээ.

Р.БУМСТРА, З.ГОЛУБЕВА НАР ДАШТ-Д ТОГЛОХГҮЙ

2019 оны даамын дэлхийн аварга шалгаруулах эмэгтэйчүүдийн тэмцээн ОХУ-ын Якутск хотноо, эрэгтэйчүүдийн тэмцээн Зааны ясан эрэг улсад тус тус зохиогдоно. Ердөө сар гаруйхны дараа эхлэх эмэгтэйчүүдийн ДАШТ-д Латвийн их мастер Зоя Голубева оролцохгүй хэмээн мэдэгджээ. Дэлхийн аварга цолыг 17 удаа хүртсэн дээд амжилтын эзэн тэрбээр өнгөрсөн оны арваннэгдүгээр сард нутаг дээрээ болсон халз тоглолтод Польшийн Наталиа Садовскад хожигдсоноосоо хойш тэмцээн уралдаанд оролцохгүй байгаа юм.

Д.ЭРДЭНЭБИЛЭГИЙН 14 ДЭХ, Г.ХЭРЛЭНМӨРӨНГИЙН АНХНЫ ТҮРҮҮ

Монголын даамын холбоо (MDF)-ны насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах эрэгтэйчүүдийн 44, эмэгтэйчүүдийн 31 дэх удаагийн тэмцээн дөрөвдүгээр сарын 21-30-ны өдрүүдэд боллоо. Энэ удаагийн шигшээ тэмцээнд урьдчилсан шатнаас шалгарсан болон өнгөрсөн жилийн медальт эрэгтэй, эмэгтэй тус бүр 12 тамирчин тойргийн журмаар өрсөлдсөн юм. Нийт оролцогчдын 80 орчим хувь нь олон улсын цолтой тамирчид байсан юм.

11 ЖИЛД 8 ДАХИА ТҮРҮҮЛЭВ

Даамын спортын тэргүүлэгч гүрний нэг Голландын аварга шалгаруулах тэмцээн Huissen хотноо болж өндөрлөлөө. 1908 оноос эхтэй тус тэмцээнд өнөө жил уламжлал ёсоор 12 шилдэг даамчин тойргийн журмаар өрсөлдсөн байна. Дүн гарахад 5 хожиж, 6 тэнцсэн их мастер Александр Балякин 16 оноогоор түрүүлж, их мастер Ян Гронендейк, Воутер Сипма, Мартин ван Айзендорн нар удааллаа.  

Д.ЭРДЭНЭБИЛЭГ ГРАН-ПРИ ТЭМЦЭЭНИЙ ЯЛАГЧ

Монголын даамын холбооны Дээд лигийн энэ оны 3 дахь цуврал тэмцээн болох “Хаврын гран-при 2019” нээлттэй тэмцээн дөрөвдүгээр сарын 19-21-нд “Шавь” цогцолбор сургууль дээр болж өндөрлөлөө. “Шашки” сэтгүүлийн нэрэмжит бодлого бодолтын олон улсын уралдааны 1987, 1989 оны аварга, спортын мастер Л.Цэрэнбямба агсны гэр бүл, үр хүүхдүүд, “Алтан хүү”, “Хийморь хөлөг” клубүүд хамтран зохион байгуулсан тус тэмцээнд 87 тамирчин өрсөлдлөө.

ШҮҮГЧ, ДАСГАЛЖУУЛАГЧИЙН СУРГАЛТ БОЛОВ

Монголын даамын холбоо (MDF)-ноос шүүгч, дасгалжуулагчийн сургалт семинарыг 2019 оны 4-р сарын 8-нд Техник технологийн дээд сургууль дээр зохион байгууллаа. Уг арга хэмжээнд нийслэл хот болон хөдөө орон нутгийн 20 гаруй багш, дасгалжуулагч хамрагдсан юм.

ТУРК ДААМЫН УЛСЫН АВАРГУУД ТОДОРЛОО

Турк даамын улсын аварга шалгаруулах насанд хүрэгчдийн тэмцээн энэ сарын 13-14-нд Баруунхараад боллоо. Тус тэмцээнийг Монголын даамын холбоо, Сэлэнгэ аймгийн Баянгол сумын ЗДТГ, “Алтан гадас” одонт улсын тэргүүний бүрэн дунд сургуулиас хамтран зохион байгуулсан юм.Тэмцээний эрэгтэйчүүдийн ангилалд ОУИМ Д.Эрдэнэбилэг (Шинэ Монгол) 16 оноогоор тэргүүлж, ДМ С.Болор (Өмнөговь) 15, СМ Э.Энх-Эрдэнэ (БЗД) 12 оноогоор мөнгө, хүрэл медалийн эзэд боллоо.

“ХАВРЫН ГРАН-ПРИ 2019” ДЭЭД ЛИГИЙН ТЭМЦЭЭНИЙ УДИРДАМЖ

Хугацаа, зохиогдох газар, бүртгэл

  1. Тэмцээн 2019 оны 4-р сарын 19-21-ний өдрүүдэд нийслэлийн Баянзүрх дүүргийн “Шавь” цогцолбор сургуулийн даамын клуб дээр болно.
  2. Бүртгэл 2019 оны 4-р сарын 19-ны 13.00-16.30 цагийн хооронд тэмцээн болох байранд болж, үргэлжлээд шууд тэмцээн эхэлнэ.
  3. Бүртгэлийн хураамж 20.000 төгрөг.

Шагнал урамшуулал

  1. Нээлттэй ангилалд эхний 8, эмэгтэй ангилалд 3, ахмадын ангилал (55-аас дээш насны)-д 3, өсвөр, залуучуудын U-14, U-20 ангилалд охид, хөвгүүдийн төрөлд тус бүр 1 тамирчныг шалгаруулж, нийт 18 оролцогчид мөнгөн шагнал олгоно.
  2. Спортын цол, зэрэг олгоно.  

АЛБАН БУС БАГИЙН ДҮН

Энэ удаагийн өсвөрийн УАШТ-д 21 аймаг, 9 дүүргийн даамчид өрсөлдсөнөөс 18 аймаг, дүүрэг медаль хүртжээ. Баянзүрх дүүргийн өсвөрийн даамчид медалийн тоо болон алтан медалийн чанараар бусдаас илүү байгаа бол хөдөө орон нутгаас Архангайн баг хамгийн өндөр амжилтыг үзүүлсэн байна.

ӨСВӨРИЙН УАШТ 2019-ИЙН МЕДАЛЬТНУУД

Энэ жилийн өсвөрийн УАШТ-д 21 аймаг, 9 дүүргийн 714 тамирчин 40 цогц медалийн төлөө өрсөлдсөнөөс 63 нь ямар нэгэн байдлаар медаль хүртжээ. "Сонгодог байрлал" клубийн тамирчин СМ А.Дашчирэв бүх төрөлд медаль хүртэж, нэгэн өвөрмөц амжилт тогтоосон байна. Мөн клубийн ДМ Б.Баасанбар, "Алтан хүү" клубийн тамирчин ДДХМ Э.Хүслэн нар тус бүр 3 алтан медаль хүртсэн аж.

Удахгүй болох үйл явдал

Товлогдсон үйл явдалгүй