Б.НАНДИНЦЭЦЭГ ДЭЛХИЙН АВАРГАТАЙ ТЭНЦЭВ

100 буудалт даам, бразил даам, орос даамаар дэлхийн аварга цолыг хүртсэн цорын ганц даамчин болох Оросын супер их мастер Александр Шварцман www.lidraughts.org сайтаар 40 тоглогчтой зэрэг тоглолт хийлээ. Дээрх "азтанууд"-ын нэгээр ДДХМ Б.Нандинцэцэг сонгогдсон талаар бид мэдээлж байсан билээ. Бямба гаригт болсон уг зэрэг тоглолт стандарт цагаар (80 мин + нүүдэл бүрт 1 мин бонус) явагдаж, А.Шварцман 20 хожиж, 14 тэнцэж, 6 тавилд ялагдал хүлээсэн байна. Манай тамирчин дэлхийн аваргатай 63 дахь нүүдэл дээрээ тэнцсэн байна.

“ҮНДЭСТНҮҮДИЙН ЦОМ”-Д ӨРСӨЛДӨХ БАГ ТОДОРЛОО

Цар тахлын үед хөл хориог үр бүтээлтэй өнгөрүүлэх, тамирчдын бэлтгэлжилтийг алдагдуулахгүй байх зорилгоор Дэлхийн даамын холбооноос “Үндэстнүүдийн цом” онлайн тэмцээнийг зохион байгуулахаар болсон билээ. Зургадугаар сарын 15-наас наймдугаар сарын 2-ны өдрүүдэд түргэн тоглолтын төрлөөр явагдах тус тэмцээнд оролцох Монголын баг тамирчид тодорлоо. Тэмцээнд нийтдээ 30 шахам тамирчин бүртгүүлсэн бөгөөд олон улсын чансаагаар нь жагсаан эрэгтэй, эмэгтэй тус бүр эхний 8 тамирчныг сонгон шалгаруулсан болно.

ОРХОНЫ ДААМЧИД БҮТЭЭН БАЙГУУЛАЛТАД ХУВЬ НЭМРЭЭ ОРУУЛАВ

Эрдэнэтийн ард иргэд, хүүхэд багачууд эрүүл агаарт чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх, эрүүл мэнд, бие бялдраа хөгжүүлэх, тоглож наадах орчин нөхцлийг бүрдүүлэх зорилготой Спортын 9 цогц талбайн бүтээн байгуулалтад Орхон аймгийн даамын холбоо болон өсвөрийн даамчид бид "1 ХҮН 1 ШУУЙДАЙ ЦЕМЕНТ" аянд нэгдэн 22 шуудай цемент хандивлалаа. Үүнд: