БАЯНЗҮРХ ДҮҮРГИЙН ДААМЧИД ТЭРГҮҮЛЭВ

Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын улсын аварга шалгаруулах зуун буудалт даамын тэмцээн энэ сарын 15-16-нд Чингэлтэй дүүргийн 39-р сургууль дээр болж өндөрлөлөө. Энэ удаагийн тэмцээнд нийслэлийн 6 дүүрэг, 8 аймгийн 240 орчим хүүхэд 6-8, 9-11, 12-14, 15-17 насны ангиллаар өрсөлдсөн юм.

6-8 нас. Хөвгүүд: 1.Б.Лхагватогтох (Өвөрхангай) 2.З.Аргабилэг (СХД, “Ирээдүй” цогцолбор) 3.Ч.Төгстөгөлдөр (Өмнөговь, Ханбогд)

6-8 нас. Охид: 1.П.Ирмүүн (БЗД, “Эрхэм баян эрдэм”) 2.Э.Даариймаа (СБД, 1-р сургууль) 3.Х.Дэлгэрмөрөн (ЧД, 57-р сургууль)

СПОРТЫН МАСТЕР Я.НАМХАЙ ТҮРҮҮЛЭВ

Орхон аймгийн аварга шалгаруулах зуун буудалт даамын нээлттэй тэмцээн өнгөрөгч долоо хоногт боллоо. Тэмцээнд нийт 20 тамирчин швейцарь системээр 7 өрөг тоглосон байна. Дүн гарахад спортын мастер Я.Намхай (Дархан-Уул) 11 оноогоор тэргүүлж, Б.Сайнжаргал (Орхон) 10, Буянтогтох (Орхон) 9 оноогоор удааллаа. Тэмцээний эмэгтйэ ангилалд Д.Басандэлгэр (Орхон), хүүхдийн ангилалд Төрмөнх нар аваргалав.

ШИНЭ НОМ

Зуун буудалт даамын спортоор хичээллэгч хүүхэд, залуусын хэрэгцээ, шаардлагад нийцэхүйц даамын ном, товхимлыг олны хүртээл болгох тал дээр Монголын даамын холбооноос үе шаттай арга хэмжээнүүдийг хэрэгжүүлж байгаа билээ. Үүний хүрээнд ОУИМ Р.Манлай, Г.Ганжаргал нарын хамтран бичсэн "Сонгомол байрлалын цохилтууд: Нэгдүгээр дэвтэр", "Гадсан байрлалын цохилтууд: Нэгдүгээр дэвтэр" хэмээх хоёр ном хэвлэгдэн гарлаа. Эдгээр номонд сонгомол байрлалын 320, гадсан байрлалын 456 жишээг оруулсан аж.