СОНИРХОГЧДЫН УЛСЫН АВАРГУУД ТОДОРЛОО

Даам сонирхогчдын улсын аварга шалгаруулах хоёр дахь удаагийн тэмцээн 2019 оны зургадугаар сарын 7-9-ний өдрүүдэд Архангай аймгийн төв Цэцэрлэг хотноо боллоо. Монголын даамын холбоо, Архангай аймгийн даамын холбооноос хамтран зохион байгуулсан тус тэмцээнд эрэгтэй 135, эмэгтэй 63 тамирчин оролцсон юм. Швейцарь системээр 9 өрөг тоглож дүнгээ гаргахад эрэгтэйчүүдээс Говьсүмбэр аймгийн тамирчин, спортын дэд мастер Ё.Бат-Өлзий боломжит 18 онооноос 17-г авсан амжилтаар түрүүлж, дэд мастер Б.Сайнжаргал (Орхон аймаг) 15, дэд мастер Ц.Цолмон ("Ирээдүй" клуб) 14 оноогоор удаалсан байна.

ОУИМ Г.ГАНЖАРГАЛ ТҮРҮҮЛЭВ

Энэ жилээс эхлэн Монголын даамын холбооны Дээд лигийн хүрээнд зохиогдох болсон тус тэмцээнд 98 тамирчин ухаанаа уралдуулсан. Швейцарь системээр 9 өрөг тоглож дүнгээ гаргахад боломжит 18 онооноос 15-ыг авсан амжилтаар ОУИМ Г.Ганжаргал (“Ирээдүй” клуб) тэргүүллээ. Их мастерын хувьд энэхүү тэмцээнд өмнө нь 1996, 1998, 2000, 2004, 2005 онуудад түрүүлж байсан юм. Түүний шавь 15 настай спортын мастер Б.Мишээл (“Ирээдүй” клуб) олон улсын цолтнуудтай маш сайн тоглож, эмэгтэйчүүдээсээ хамгийн өндөр амжилтыг үзүүлэн, 14 оноогоор нээлттэй ангилалд удаалсан байна. Хүрэл медалийг спортын мастер Э.Энх-Эрдэнэ (“Дебют” клуб) мөн адил 14 оноогоор хүртсэн. Шагналт IV-VIII байрыг ДДХМ Г.Гэрэлболд (“Энэрэл” клуб), ОУИМ Р.Манлай (“Алтан хүү” клуб), Д.Эрдэнэбилэг (“Шинэ Монгол” сургууль), ДДХМ Ц.Сүхбат (“Хасу-Мегастарс” клуб), Д.Ганболд (“Энэрэл” клуб) нар эзэлсэн.

ДААМ СОНИРХОГЧДЫН УЛСЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ 2019 ОНЫ ТЭМЦЭЭНИЙ УДИРДАМЖ

Нэг. Нийтлэг зүйл

          1. Тэмцээний зорилго нь хөдөө орон нутагт даамын спортыг сурталчилах, хичээллэгсдийн хамрах хүрээг өргөжүүлэх, сонирхогчдын улсын аваргуудыг тодруулахад оршино.

          2. Монголын даамын холбоо, Архангай аймгийн Засаг даргын тамгын газар, Биеийн тамир, спортын газар, Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв, тус аймаг дахь МДХ-ны салбар зөвлөл хамтран тэмцээнийг зохион байгуулна.

          3. Тэмцээн Монголын даамын холбооны дүрмийн дагуу явагдана.

Хоёр. Хугацаа зохиогдох газар, бүртгэл