FINAL 2019-Д ӨРСӨЛДӨХ ДААМЧИД ТОДОРЛОО

Монголын даамын холбоо, "Алтан хүү" клубтэй хамтран зохион байгуулдаг Дээд лигийн цуврал өндөрлөж, шигшээ тэмцээнд өрсөлдөх шилдэг 10 тамирчны нэрс тодорлоо. 2019 оны туршид Дээд лигийн цуврал 10 тэмцээнд нийт 405 тамирчин (давхардсан тоогоор 908 тоглогч) өрсөлдсөн байна.

Эдгээр тоглогчдыг ОУИМ Г.Ганжаргал 338 оноо авсан амжилтаар өнгөлжээ. Тэрбээр энэ жил 5 тэмцээнд түрүүлж, II болон III байрт тус бүр нэг удаа орсон аж. Түүний араас ОУИМ Д.Эрдэнэбилэг 282, ДДХМ Ц.Хашчулуун 281, Ц.Сүхбат 246, ОУИМ Б.Мишээл 207 оноогоор удааллаа.

МОНГОЛЫН ДААМЫН ХОЛБООНЫ ЕРӨНХИЙЛӨГЧИЙН НЭРЭМЖИТ БАГИЙН УЛСЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭНИЙ УДИРДАМЖ

Хоёр. Тэмцээний журам

  1. Тэмцээн 2019 оны 12-р сарын 6-8-нд Баянгол дүүргийн 51-р дунд сургууль дээр болно. Тус сургууль нь 25-р эмийн сангийн автобусны буудлын чанх хойно байрладаг.
  2. Оролцох багууд 12-р сарын 5-ны өдрийг дуустал МДХ-ны daam.mongolia@gmail.com хаягаар мэдээлээ ирүүлж, бүртгүүлнэ үү. Мөн тэмцээн эхлэх өдөр буюу 6-ны 16.00-16.30 цагийн хооронд нэмэлт бүртгэл хийж, үргэлжлээд тэмцээн эхэлнэ.
  3. Бүртгэлийн хураамж: Үндсэн тэмцээн 60.000 ₮, блиц тэмцээн 30.000 ₮.
  4. Цагийн хяналт: Үндсэн тэмцээн талдаа 50 мин + 10 сек, блиц тэмцээн талдаа 5 мин + 3 сек.
  5. Тавилын тоо: Швейцарь системээр 7-9 өрөг тоглоно.
  6. Багуудын оноо тэнцсэн тохиолдолд Reduced Solkoff, хоорондын тоглолт, багийн ахлагч буюу 1-р ширээний үр дүн, багийн гишүүдийн цуглуулсан нийлбэр оноог харгалзан байр эзлүүлнэ. Блиц тэмцээнд ч мөн энэ журмаар дүнг гаргана.

ТҮРГЭН ТОГЛОЛТЫН УЛСЫН АВАРГУУД ТОДОРЛОО

Монголын даамын холбооноос блиц, рапид тоглолтын улсын аварга шалгаруулах тэмцээнээ энэ сарын 23-24-ний өдрүүдэд Чингэлтэй дүүргийн 39-р сургууль дээр зохион байгууллаа.

Блиц, рапид тоглолтын УАШТ-ийг Х.Эрдэмбилэг захиралтай “Рендер” ХХК ивээн тэтгэлээ. Дээд лигийн цувралын сүүлчийнх нь болох энэхүү тэмцээний дараа “Final 2019” оны шилдэг даамчныг шалгаруулах шувтаргын тэмцээнд оролцогчдын нэрс тодрох юм.