Үндэсний шигшээ багийн алба

Үндэсний шигшээ багийн спортын төрлийг сонгох сонгон шалгаруулалт

Биеийн тамир, спортын тухай хуулийн 9.1.4 дэх заалтыг хэрэгжүүлэх зорилгоор Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2018 оны А/167 дугаар тушаалаар батлагдсан “Үндэсний шигшээ багийг бүрдүүлэх, спортын төрлийг сонгох, санхүүжүүлэх журам”-ын 2.13-т заасны дагуу улсын төсвөөс санхүүгийн дэмжлэг үзүүлэх спортын төрлийн холбоодын сонгон шалгаруулалтыг 2020 оны 01 дүгээр сарын 09-29-ны өдрийг хүртэл зарлаж байна.

 

Undefined

СПОРТЫН ТӨРЛИЙН ХОЛБООД “ҮНДЭСНИЙ ШИГШЭЭ БАГИЙГ БҮРДҮҮЛЭХ, СПОРТЫН ТӨРЛИЙГ СОНГОХ ЗАРЛАЛ

Биеийн тамир, спортын тухай хуулийн 9.1.4 дэх заалтыг хэрэгжүүлэх зорилгоор Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2018 оны А/167 дугаар тушаалаар батлагдсан “Үндэсний шигшээ багийг бүрдүүлэх, спортын төрлийг сонгох, санхүүжүүлэх журам”-ын 2.13-т заасны дагуу улсын төсвөөс санхүүгийн дэмжлэг үзүүлэх спортын төрлийн холбоодын сонгон шалгаруулалтыг 2018 оны 5 дугаар сарын 22-ноос 6 дугаар сарын 11-ний өдрийг хүртэл зарлаж байна.

Mongolian

Үндэсний шигшээ багийн бүрэлдэхүүн, амжилтын мэдээ

2018-он                                    Байнгын шигшээ баг                              Байнгын бус шигшээ баг   
  Дасгалжуулагч  Тамирчин    Насанд хүрэгчид 
Mongolian

Үндэсний шигшээ багийн тамирчид 2017 онд

Улиран одож буй 2017 он спортынхны хувьд түүхэнд анхдагч болж үлдэх олон, олон амжилт, ялалтаар дүүрэн сайхан жил болж өнгөрч байна. Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Биеийн тамир спортын газар 19 спортын төрөлд шигшээ багийг тогтмол барьж байгаа бөгөөд энэ жил шигшээ багийн тамирчид зөвхөн насанд хүрэгчдийн ДАШТ-ээс дөрвөн алт, гурван мөнгө, долоон хүрэл нийт 14 медаль хүртжээ. Өмнө нь ДАШТ-ээс найман медаль хүртсэн нь дээд амжилтад тооцогдож байв.

Mongolian

ҮНДЭСНИЙ ШИГШЭЭ БАГИЙН ТАМИРЧНЫ ТАНГАРАГ ӨРГӨХ ЁСЛОЛ БОЛНО

Дэлхийн спортын тавцанд Монгол улсыг 2016-2020 онд төлөөлөх Үндэсний шигшээ багийн тамирчин, дасгалжуулагч сонгон шалгаруулалт өндөрлөж бүрэлдэхүүн албан ёсоор зарлагдсан. 

Mongolian

Г.Одбаяр "Их дуулга" ангилалд анх удаагаа түрүүллээ

"Баку-2017" олон улсын жүдо бөхийн холбооны "Их дуулга" тэмцээний хоёр дахь өдөр "Женко" клубийн тамирчин ОУХМ Ганбаатарын Одбаяр алтан медаль хүртлээ. Тэрбээр хэсэгтээ Украин, Азербайжаны бөхчүүдийг ялаад их шөвөгт "Лондон-2012" олимпийн наадмын аварга, "Рио-2016" олимпийн хүрэлтэй Гүржийн алдарт бөх Лаша Шавдатуашвилиг ялсан. Улмаар аваргын төлөө дэлхийн хошой аварга, олимпийн мөнгөн медальтай Японы Рики Накаяаг вазари үнэлгээгээр ялснаар "Их дуулга" ангилалын анхны түрүүгээ авлаа.

Mongolian

Гавьяат тамирчин Э.Содномпилжээ Дэлхийн цомд түрүүллээ

АНЭУ-ын Дубай хотод пауэрлифтингийн Дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээн болов. Тэмцээнд манай улсаас “Рио-2016” паралимпийн наадмын хүрэл медальт, гавьяат тамирчин Э.Содномпилжээ цээж шахалтын 97 кг-д алтан медаль хүртлээ. Энэ амжилт нь Монголын пауэрлифтингийн түүхэнд Дэлхийн цомын анхны алтан медаль гэдгээрээ онцлогтой. Э.Содномпилжээгийн жинд нийт 15 тамирчин өрсөлдсөн бөгөөд тэрээр 220 кг-ыг шахсанаар түрүүлэв. Тэрээр тус тэмцээний хошой мөнгөн медальтан юм. Түүний хувьд хэдхэн хоногийн өмнө болсон УАШТ-ий үеэр 227.5 кг-ыг шахаж улсын дээд амжилт тогтоосон билээ. 

Mongolian

Г.Болдбаатар аварга буурь зааж түрүүллээ

Дюссельдорфын Гран При тэмцээний эхний өдөр Үндэсний шигшээ баг болон Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрийн "Хангарьд" спорт хорооны тамирчин 2014 оны Чельябинскийн дэлхийн аварга, гавьяат тамирчин Ганбатын Болдбаатар түрүүллээ. Тэрбээр мөнхийн өрсөлдөгч Гүржийн Амиран Папинашвилиг вазари үнэлгээгээр ялж, алтан медаль хүртсэн.

Mongolian

ТЭШҮҮРЧИД УРАЛДААНАА ЭХЛҮҮЛЛЭЭ

Тэшүүрийн төрлийн уралдаан тэмцээнүүд Азийн наадмыг хамтран зохион байгуулж буй Обихиро хотноо явагдаж буй. Өчигдөр нийт 4 төрөлд эхний багц медалийн эзэд өрсөлдөж, манай тамирчид уралдаанаа эхлүүллээ. Эрэгтэйчүүдийн 500 метрийн зайд саяхан Алматад болсон Универсиад наадамд энэ зайн улсын рекордыг шинэчилсэн ОУХМ Я.Зоригтбаатар 37,73 секундын амжилтаар 16-р байр эзэллээ. Манай нөгөө тамирчин Д.Гочоосүрэн 18-р байрт 39,17 секундын амжилттайгаар оржээ. Энэ төрөлд нийт 21 тамирчин өрсөлдсөн бөгөөд БНХАУ, Япон, БНСУ-ын тамирчид медаль хүртжээ.

Mongolian