ДОРНОГОВЬ БАГА ОЛИМП-2019

Арга хэмжээ, үйл явдал болох огноо: 
Tuesday, May 21, 2019 to Sunday, May 26, 2019

 "ДОРНОГОВЬ БАГА ОЛИМП-2019": СПОРТЫН 10 ТӨРЛӨӨР 5 САРЫН 21-26 ӨДРҮҮДЭД ЗОХИОН БАЙГУУЛАГДАНАДорноговь аймгийн Засаг даргын "Хөгжлийн төлөө хамтдаа" 2016-2020 оны үйл ажиллагаааны мөрийн хөтөлбөрт орсон спортын салбарын томоохон үйл ажиллагаа болох "Дорноговь бага олимп" энэ сарын 21-26 өдрүүдэд Дорноговь аймгийн төв Сайншанд суманд зохион байгуулагдана. Энэ удаагийн наадамд оролцогчид спортын 10 төрлөөр 186 багц медалын төлөө 14 сум, Сайншандын 7 багийн нийт 21 багийн иргэдийн дунд явагдана. Тэмцээний удирдамжийг орууллаа. Зааварт нэмэлт мэдээлэл болгоход Үндэсний сурын хараанд оролцогчид эмэгтэй харваач 65 метр, эрэгтэй харваач 75 метрийн зайнаас харвана. Мөн хөнгөн атлетикийн холын зайнд эрэгтэй 3000, эмэгтэй 1500 метрийн зайд уралдана. Дугуйн төрөлд оролцогчид эмэгтэй 5, эрэгтэй 10 км-ийн зайд уралдана. Баг, тамирчдыг сум , орон нутгаа төлөөлөн идэвхитэй оролцохыг урьж байна. Оргилоос оргил өөд, олимпод амжилт өөд.#Дорноговь_СпортТэмцээнтэй холбоотой мэдээллийг: 91918304, 99153525 дугаарын утсаар лавлана уу.