Мэдээ мэдээлэл

Го-ийн Дэлхийн Аварга шалгаруулах 40-р тэмцээнд оролцлоо

 2019 оны 5-р сарын 30-наас 6-р сарын 7-ны хооронд Го-ийн Дэлхийн Аварга шалгаруулах 40-р тэмцээн Япон улсын Шимане мужийн Мацуй хотод зохион байгуулагдлаа. Нийт 59 улс орны тамирчид оролцсоны дунд Монгол улсаа төлөөлж С.Нямбаатар /1к/ оролцлоо.

Улаан Үдэд болсон нээлттэй тэмцээнд түрүүллээ

Улаан Үд хотод болсон КУБОК БУДДИЙСКОГО УНИВЕРСИТЕТА тэмцээнд манай 8 тамирчин амжилттай оролцож Ц.Оюутбилэг 1-р байр Ц.Сансар 4-р байр эзэлсэн бол Г.Номин-Эрдэнэ шилдэг эмэгтэй тоглогчийн тусгай 1-р шагнал, Ш.Ичинхорлоо шилдэг эмэгтэй тоглогчийн тусгай 3-р шагнал авлаа. Тэмцээнд оролцож зохион байгуулалтад хамтран ажиллсан бүх хүмүүстээ баярлалааМонголын Го-гийн Холбоо

Тивийн тэмцээнд оролцоно

Азийн Го-гийн Холбооноос зохион байгуулж буй Азийн аварга шалгаруулах багийн онлайн тэмцээн 6-р сарын 14 баасан гарагт эхэлж байна. Эхний өрөгт манай баг Сингапуртай тоглох юм. Манай багийн бүрэлдэхүүнд Ц.Сансар, Ц.Оюутбилэг, Ц.Золжаргал нар багтаж байна. 

Улаан Үд хотод тэмцээн болно

Иволгийн дацаны шашны сургууль, Снежный Барс компани Улаан үд хотод Го-гийн олон улсын тэмцээнийг 2019 оны 6-р сарын 1-2 өдрүүдэд зохион байгуулах гэж байна. Уг тэмцээнд ОХУ-ын өндөр зэрэг цолтой тамирчид оролцох бол манай улсаас 10 орчим тамирчин оролцохоор бүртгүүлжээ. 

Р.Тунгалаг Олон Улсын Хэмжээний Мастер боллоо

Монголын Го-гийн Холбооны тамирчин Р.Тунгалаг Го-гийн төрлөөр анхны Олон Улсын Хэмжээний Мастерын болзол хангалаа. Р.Тунгалаг нь го-гийн 3-р дантай Монголын хамгийн өндөр зэрэгтэй эмэгтэй тамирчин бөгөөд сарын өмнө болж өнгөрсөн Азийн Эмэгтэйчүүдийн аварга шалгаруулах тэмцээнд 3-р байр эзэлсэн юм. 

Дан Кюүгийн батламж гардууллаа

2017 оны 12-р сарын 09 бямба гарагт болсон Шинэ жилийн арга хэмжээний үеэр 6к-1к зэрэгтэй тамирчидад КЮҮ-гийн батламж, 1 дангаас зээш зэрэгтэй тамирчдад ДАН-гийн батламж олгож Удирдах Зөвлөлийн Дарга Ш.Бат-Эрдэнэ гардуулсан байна. Дангийн Батламжийг 13 тамирчин, Кюүгийн батламжийг 18 тамирчин авчээ. 

Улсын аварга шалгаруулах тэмцээн дүнгээ гаргалаа.

2017 оны Улсын Аварга шалгаруулах тэмцээн 12-р сарын 09 бямба гарагт болж өндөрлөлөө. Уг тэмцээнд 28 тамирчин оролцсон байна. Зүүнхараа хотоос ирж оролцсон Б.Лхагвасүрэн 3 хожил авч урамтай сайхан тоглолт үзүүлсэн байна. Доод хэсэгт Т.Балжинням 3 хожилтой, дунд хэсэгт Б.Этүгэн 3 хожилтой тэргүүлсэн бол Ц.Сансар 5 хожлоор Улсын аварга боллоо. 2-р байр Мөнгөн Медалийг Ц.Золжаргал 3-р байр хүрэл медалийг Ц.Оюутбилэг нар хүртжээ. 

Хос тоглолтын дэлхийн аваргад оролцож байна

Япон Улсын Токио хотод 12-р сарын 01-06 өдрүүдэд болж байгаа Хос тоглолтын Дэлхийн аварга шалгаруулах 28-р удаагийн тэмцээнд Монгол Улсыг төлөөлж О.Эрдэнэсүх, Р.Тунгалаг нар оролцож байгаа билээ. Өнөөдөр эхний өргийн Сербийн хостой хийж анхны ялалтаа авсан байна. Маргааш Хонгконгийн хостой оноолт таарчээ. Тэмцээнд нийт 5 өрөг тоглох юм. Тамирчиддаа амжилт хүсьеМонголын Го-гийн Холбоо

Азийн аваргаас 3-р байр авлаа.

Азийн Го-гийн эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрлийн аварга шалгаруулах тэмцээнд Монголын Го-гийн Холбооны 3 дантай тамирчин Р.Тунгалаг оролцож БНХАУ,БНСУ-ын дараа 3-р байр эзэлж түүхэн амжилтын эзэн боллоо. Тивийн хэмжээнд үзүүлсэн амжилтаар Р.Тунгалаг ОУХМ мастерын болзол хангаж байгаа юм. Уг тэмцээний үеэр мөн Азийн Го-гийн эмэгтэйчүүдийн багийн төрлийн аварга шалгаруулах тэмцээн болж үүнд манай өсөж яваа шилдэг тамирчин охид Б.Халиун, О.Хулан, Б.Этүгэн нар амжилттай оролцлоо. Го нь дэлхий хэмжээнд маш эрчимтэй түгж байгаа оюуны спорт юм.

Шаньлю цомын төлөө Олон улсын хот хоорондын Го-гийн тэмцээн”-д урьж байна

УрилгаХятадын Го-гийн Холбооны Хангжоугийн салбараас (Hangzhou Branch of China Qiyuan) 10-р сарын 27- 11-р  сарын 01 өдрүүдэд “Шаньлю цомын төлөө Олон улсын хот хоорондын Го-гийн тэмцээн”-ийг Хангжоу хотноо зохион байгуулна.  Уг тэмцээнд Монголын Го-гийн Холбоо улсаа төлөөлөн зохион байгуулж оролцохыг урьж байна.Бүртгэл 9-р сарын 30 өдөр дуусна.утас 91690151

Удахгүй болох үйл явдал

Товлогдсон үйл явдалгүй