Азийн аваргаас 3-р байр авлаа.

Азийн Го-гийн эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрлийн аварга шалгаруулах тэмцээнд Монголын Го-гийн Холбооны 3 дантай тамирчин Р.Тунгалаг оролцож БНХАУ,БНСУ-ын дараа 3-р байр эзэлж түүхэн амжилтын эзэн боллоо. Тивийн хэмжээнд үзүүлсэн амжилтаар Р.Тунгалаг ОУХМ мастерын болзол хангаж байгаа юм. Уг тэмцээний үеэр мөн Азийн Го-гийн эмэгтэйчүүдийн багийн төрлийн аварга шалгаруулах тэмцээн болж үүнд манай өсөж яваа шилдэг тамирчин охид Б.Халиун, О.Хулан, Б.Этүгэн нар амжилттай оролцлоо. Го нь дэлхий хэмжээнд маш эрчимтэй түгж байгаа оюуны спорт юм. Ази нь хамгийн хүчирхэг тивийн нэг бөгөөд дэлхийн эхний 4 байрыг БНХАУ,БНСУ, Япон, Тайвань улс эзэлдэг бол эхний аравт Хонгког, Макао, Хойд Солонгос нэрээ бичүүлдэг билээ. Мөн дээгүүр байр эзэлсэн бусад тивийн хувьд ази гаралтай тамирчин байх тохиолдол цөөнгүй байдаг.