Го-ийн Дэлхийн Аварга шалгаруулах 40-р тэмцээнд оролцлоо

 2019 оны 5-р сарын 30-наас 6-р сарын 7-ны хооронд Го-ийн Дэлхийн Аварга шалгаруулах 40-р тэмцээн Япон улсын Шимане мужийн Мацуй хотод зохион байгуулагдлаа. Нийт 59 улс орны тамирчид оролцсоны дунд Монгол улсаа төлөөлж С.Нямбаатар /1к/ оролцлоо. Тэмцээн 8 өрөг Швейцар системээр зохион байгуулагдсан бөгөөд тэмцээний аваргаар БНХАУ-ын Чен Ван /Chen Wang/ 8 оноотойгоор шалгарав. Монгол улсны тамирчин С.Нямбаатар Шинэ-Зеландын Кай Кун Ши /Kai Kun Xie, 5D/, Азербайжаны Бахадур Тахирбайов /Bahadur Tahirbayov, 6D/, Португалийн Симао Гонзалвес /Simao Goncalves, 3D/, Бразилын Хелсио Александр Пачеко /Helcio Alexandre Pacheco, 3D/, Шведийн Мартин ШианДон Ли /Martin XiangDong Li, 4D/, Италийн Алессандро Мартинелли /Alessandro Martinelli, 3D/, Непалын Наредра Совал /Narendra Sowal, 1D/, Испанийн Мигел Перез Эскрибано /Miguel Perez Escribano, 1D/ нартай оноолт таарч Азербайжан болон Шведийн тамирчдыг ялж 2 хожилтойгоор 54-р байраар тэмцээнийг дуусгалаа.