Мэдээ, мэдээлэл

Биеийн тамир, спортын газар, Сагсан Бөмбөгийн Холбооноос зохион байгуулж буй “ЧОЙР ХӨГЖЛИЙН ЛИГ” тэмцээний нээлтийн ёслол 3 дугаар сарын 19-ны 12.00 цагт амжилттай зохион байгууллагдсан.

Биеийн тамир, спортын газар, Сагсан Бөмбөгийн Холбооноос зохион байгуулж буй “ЧОЙР ХӨГЖЛИЙН ЛИГ” тэмцээний нээлтийн ёслол 3 дугаар сарын 19-ны 12.00 цагт амжилттай зохион байгууллагдсан.            Нээлтийн үйл ажиллагааг аймгийн Засаг даргын орлогч Ш.Билэггүмбэрэл, аймгийн Сагсан бөмбөгийн холбооны тэргүүн Д.Батмөрөн нар нээж баг тамирчдад мэндчилгээ дэвшүүлсэн.            Тэмцээний нэгдүгээр тойргийн шилдэг эрэгтэй тамирчнаар ШШГА-ны Бүргэдүүд багийн тамирчин Л.Даваадорж, эмэгтэй тамирчнаар дугуй дэлгүүрийн багаас оролцогч Д.Номин нарыг шалгаруулж өргөмжлөл мөнгөн шагналаар шагнасан байна

Өсвөрийн үеийн жүдо бөхийн аймгийн аварга шалгаруулах тэмцээнийг 2017 оны 03 сарын 18-нд БТСГ-ын бөхийн танхимд амжилттай зохион байгууллаа.

Өсвөрийн үеийн жүдо бөхийн аймгийн аварга шалгаруулах тэмцээнийг 2017 оны 03 сарын 18-нд БТСГ-ын бөхийн танхимд амжилттай зохион байгууллаа. Тэмцээнд 3 багийн 90 гаруй тамирчид 15-н жинд өрсөлдлөө. Тэмцээний 1,2-р байранд орсон тамирчид Дорнод аймагт болох зүүн бүсийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхээ авлаа. 

Хөнгөн атлетикийн холбоо хамтран Кросс гүйлтийн аймгийн аварга шалгаруулах тэмцээнийг 2017 оны 03 сарын 10-нд зохион байгууллаа.

Монгол Улсад орчин цагийн зэвсэгт хүчин үүсэж хөгжсөний 96 жилийн ой, Монгол хүн сансарт ниссэний 36 жилийн ойг тохиолдуулан аймгийн Цэргийн штаб, хөнгөн атлетикийн холбоо хамтран Кросс гүйлтийн аймгийн аварга шалгаруулах тэмцээнийг 2017 оны 03 сарын 10-нд нээлттэйгээр зохион байгууллаа. Тэмцээнд 4 насны ангилалд 73 тамирчин өрсөлдөж аваргуудаа тодрууллаа.

Бидний лиг - 2017 өсвөрийн сагсанбөмбөг, волейболын тэмцээн 2017 оны 1 сараас эхлэн 3 сар хүртэл зохион байгуулахаар боллоо.

Бидний лиг - 2017 сагсанбөмбөг, волейболын тэмцээн 2017 оны 1 дүгээр сарын 21-ны өдөр Биеийн тамир спорт газарт 08:00 цагт эхэлнэ. Тэмцээн Говьсүмбэр аймгийн ЕБС-н сургуулиуд, Шивээговь сумын Хаялага спорт клуб, Биеийн тамир спортын газрын 13-16 насны хүүхдүүдийн эрэгтэй, эмэгтэй нийт 16 баг оролцоно. эхний ээлжийн тоглолтууд 3-н 7 хоногийн хагас бүтэн сайны өдрүүдэд эрэгтэй эмэгтэй нийт 54 тоглолтыг зохион байгуулаад байна. 

2017 оны Залуучуудын улсын аварга шалгаруулах боксын аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцлоо.

Ази тивийн хошой аварга, Монголын боксын спортын ууган гавьяат тамирчин Х.Алтанхуяг багшын нэрэмжит 2017-оны Залуучуудын улсын аварга шалгаруулах боксын тэмцээн 2017 оны 02 сарын 7-12-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо амжилттай зохион байгууллагдлаа. Тэмцээнд Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын Шивээ-Овоо ХК-ний дэргэдэх ОУХМ Л.Зоригтбаатар дасгалжуулагч"Хаялага спорт" клубын баг тамирчид амжилттай оролцож 60кг жинд тамирчин З.Дөлгөөн хүрэл медаль хүртлээ.

Удахгүй болох үйл явдал

Товлогдсон үйл явдалгүй