Мэдээ, мэдээлэл

Дорноговь аймгийн Жүдо бөхийн өсвөрийн аймгийн аварга шалгаруулах тэмцээн 2019 оны 03 сарын 14,15-нд амжилттай оролцлоо..

                Дорноговь аймгийн Жүдо бөхийн өсвөрийн аймгийн аварга шалгаруулах тэмцээн 2019 оны 03 сарын 14,15-нд амжилттай зохион байгууллагдлаа. Тэмцээнд Говьсүмбэр аймгийн баг тамирчид амжилттай оролцож -38кг жинд Э.Тэмүүлэн алт, 42кг жинд Ц.Алтангэрэл мөнгөн, О.Жаргалсайхан  хүрэл медаль, 60кг жинд Л.Лувсанжамц мөнгө, 48кг жинд Б.Аззаяа, 27кг жинд М.Бүүвэйбаатар нар хүрэл медаль хүртлээ.

   Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын салбары Удирдах ажилтны зөвлөгөөнийг анх удаа 2019 оны 03 сарын 09-нд зохион байгууллаа.

         Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын салбарын Удирдах ажилтны зөвлөгөөнийг анх удаа 2019 оны 03 сарын 09-нд зохион байгууллаа. 2019 оныг "Иргэний ёс зүйн боловсролын жил" болгон зарлалаа. Зөвлөгөөнд салбарын 160 гаруй удирдах албан тушаалтан оролцсон байна.

Ширээний теннисний дэд лигийн тэмцээнд Г.Сэлэнгэмөрөн 3-р байранд орлоо.

           Монголын Ширээний теннисний холбооноос дээд лигийн тэмцээнийг 2018 оны  10 сараас эхлэн  зохион байгуулж 2019 оны 03 сарын 17-нд дууссан. Сансар хайран клубын тамирчин Г.Сэлэнгэмөрөн “Цэц” багт оролцон нэгдсэн дүнгээр 3-р байранд орсон.

Өсвөр үеийн аймгийн аварга шалгаруулах Даамны  тэмцээнийг 03 сарын 10-ны өдөр БТСГ-ын сургалтын танхимд амжилттай зохион байгууллаа.

        Өсвөр үеийн аймгийн аварга шалгаруулах Даамны  тэмцээнийг 03 сарын 10-ны өдөр БТСГ-ын сургалтын танхимд амжилттай зохион байгууллаа. Тэмцээнийг 5-н насны ангиллаар зохион байгуулж нийт 4 сургуулийн 50 гаруй тамирчид оролцлоо.Шалгарсан тамирчид улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхээ авсан.  

Волейболын чойр хөгжлийн DREAM ЛИГ – 2019 тэмцээн 2019 оны 02 дугаар сарын 23-наас 03 дугаар сарын 10 хүртэл гурван 7 хоногийн турш зохион байгуулагдаж дүнгээ гаргалаа.

Волейболын чойр хөгжлийн DREAM ЛИГ – 2019 тэмцээн 2019 оны 02 дугаар сарын 23-наас 03 дугаар сарын 10 хүртэл гурван 7 хоногийн турш зохион байгуулагдаж дүнгээ гаргалаа.

Монголын хөлбөмбөгийн холбооноос 21 аймгийн аварга шалгаруулах 16 хүртэлх насны футзалын "Үндэсний цом-2019" тэмцээнээс мөнгөн медаль хүртлээ.

        Монголын хөлбөмбөгийн холбооноос 21 аймгийн аварга шалгаруулах 16 хүртэлх насны футзалын "Үндэсний цом-2019" тэмцээнийг Дархан-Уул аймагт зохион байгууллаа. Тэмцээнд Б.Буянтогтох ахлах дасгалжуулагчтай, Э.Эрхэмбаатар туслах дасгалжуулагчтай, Б.Дөлгөөн ахлагчтай оролцсон манай баг мөнгөн медаль хүртлээ. Манай баг С хэсэгт орж эхний тоглолтдоо Увс аймгийн багтай 5:5-аар тэнцэж, Хөвсгөл аймгийн багийг 14:6-аар, Ховд аймгийн багийг 5:4-өөр хожиж хэсгээсээ нэгээр шалгарч Өмнөговь аймгийн багийг 9:1-ээр хожиж шилдэг 4-т шалгарсан.

  2019 оны өсвөрийн шатарчдын улсын аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртлээ.

       2019 оны өсвөрийн шатарчдын улсын аварга шалгаруулах тэмцээнд Г.Харуулбаатар багшийн удирдлагад оролцсон манай аймгийн баг тамирчид 1 хүрэл медаль хүртлээ. Тэмцээний 6 хүртэлх насны хөвгүүдийн ангилалд 61 тамирчин өрсөлдөж манай тамирчин Б.Энхбүрэн хүрэл медаль хүртлээ.

Монгол улсын усанд сэлэлтийн насанд хүрэгчдийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртлээ.

      2019 оны 02 сарын 21-24-ны өдрүүдэд Эрдэнэт хотод болсон  Монгол улсын усанд сэлэлтийн насанд хүрэгчдийн аварга шалгаруулах тэмцээнд Б.Батмөнх дасгалжуулагчтай  5 тамирчинтай оролцож Эмэгтэйчүүдийн 400 метрийн холимог төрөлд Э.Есүй-Эрдэнэ хүрэл медаль хүртлээ.

Удахгүй болох үйл явдал

Товлогдсон үйл явдалгүй