Мэдээ, мэдээлэл

Дундговь аймагт зохион байгуулагдсан 15-16 насны Өсвөр үеийн Улсын аварга шалгаруулах тэмцээнд Говьсүмбэр аймгийн охидын баг мөнгөн медаль хүртлээ.

                2018 оны 10 сарын 28 - 11 сарын 2 хооронд Дундговь аймагт зохион байгуулагдсан 15-16 насны Өсвөр үеийн Улсын аварга шалгаруулах тэмцээнд СМ Б.Баярмаа. СМ Б.Жамбаноров дасгалжуулагчтай Молор-Эрдэнэ ахлагчтай эрэгтэй баг 37 багаас 5-8 байр. Болор ахлагчтай эмэгтэй шигшээ баг 40 багаас 2-р байранд орж Мөнгөн медаль хүртлээ. Эмэгтэй багуудаас ШИЛДЭГ ХАМГААЛАГЧААР Ц.Бэрцэцэг шалгарлаа.

Уламжлал болгон зохион байгууладаг "Бага олимп" спортын наадам спортын 5-н төрлөөр зохион байгуулж байна.

                 Уламжлал болгон зохион байгууладаг "Бага олимп" спортын наадам спортын 5-н төрлөөр зохион байгуулж байна. 10 сарын 20,21-нд Сагсан бөмбөг, ширээний теннисний тэмцээнүүд зохион байгуулсан. Сагсан бөмбөгийн төрөлд 4 сургуулийн бага насанд 24 баг, ахлах насанд 18 баг нийт 32 багийн 256 тамирчин, Ширээний теннист 3 сургуулийн 30 гаруй тамирчид оролцсон.           Жүдо бөхийн 11 сарын 09-нд Политехникийн коллежийн зааланд зохион байгууллаа. Тэмцээн 4 сургуулийн баг тамирчид эрэгтэй 9 жин, охидын 5 жинд хурд хүч авхаалж самбаа зорин өрсөлдлөө.

   Үндэсний спортын 6-р их наадмын анхан шатны тэмцээн 2018 оны 06 сарын 09-нд аймгийн Төв цэнгэлдэх хүрээлэнд амжилттай зохион байгууллаа

             Үндэсний спортын 6-р их наадмын хагас шигшээ тэмцээн 2018 оны 06 сарын 09-нд аймгийн Төв цэнгэлдэх хүрээлэнд амжилттай зохион байгуулаа. Наадамд анхан шатны  тэмцээнд 17 байгууллагын 15 багийн 270 албан хаагч, ажилчид оролцсон.

Монголын хэт холын марафон гүйлтийн холбооны нэрэмжит “БАГАХАНГАЙ МАРАФОН” Улсын аварга шалгаруулах тэмцээнд 05 сарын 31-ны өдөр Багахангай дүүрэгт амжилттай оролцлоо.

Монголын хэт холын марафон гүйлтийн холбооны нэрэмжит “БАГАХАНГАЙ МАРАФОН” Улсын аварга шалгаруулах тэмцээнд 05 сарын 31-ны өдөр Багахангай дүүрэгт амжилттай зохион байгуулагдлаа. Тэмцээнд Говьсүмбэр аймгийн баг тамирчид амжилттай оролцож Тэмцээний 16-17 насны ангиллын 5000м зайд 5-р сургуулийн сурагч П.Төгөлдөр 2-р байранд орж мөнгөн медаль, 35-49 насны ангиллын 5*10км зайд Онцгой байдлын газрын тамирчин ОУХМ Д.Ариунжаргал хүрэл медаль хүртлээ.

“Эх байгалиа хайрлаж-Идэвхтэй амьдарцгаая” сэдэвт явган аялалын 05 сарын 19-ны өдөр зохион байгууллаа.

Монгол улсын засгийн газрын 05 тогтоол, амьдралын буруу хэвшлээс ,халдварт бус өвчлөлөөс урьдчилан сэргийлэх үндэсний хөтөлбөрийн хүрээнд Аймгийн үйл ажиллагаа Спортын салбар холбоодын тэргүүн, дасгалжуулагч, ивээн тэтгэгч, идэвхитэн гишүүдийн бие бялдрыг хөгжүүлэх, чийрэгжүүлэх зориолгоор Жил бүр уламжлан болгон зохион байгуулдаг “Эх байгалиа хайрлаж-Идэвхтэй амьдарцгаая” сэдэвт явган аялалын 05 сарын 19-ны өдөр зохион байгууллаа.  Аялалыг Сүмбэр сум-Хүрийн ногоо-Сүмбэр гэсэн маршуртаар зохион байгуулсан.

“Мастерс лиг-2018” тэмцээнд амжилттай оролцож Говьсүмбэр аймгийн баг тамирчид амжилттай оролцож алтан медаль хүртлээ.

           Монголын сагсан бөмбөгийн холбооноос 4 дэх жилдээ зохион байгуулж буй “Мастерс лиг-2018” амжилттай болж Говьсүмбэр аймгаас төрөн гарсан сагсан бөмбөгийн анхны спортын мастер У.Мөнхбаатараар ахлуулан оролцсон манай аймгийн баг аваргаар тодорсон талаар өмнө мэдээлсэн билээ.

Сагсан бөмбөгийн U12, U13 насны ангилалын өсвөрийн улсын аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцлоо.

     Сагсан бөмбөгийн U12, U13 насны ангилалын өсвөрийн улсын аварга шалгаруулах тэмцээнд Б.Буянтогтох, Б.Баттогтох нарын удирдлага дор өсвөрийн баг тамирчид оролцлоо. U12 насны хөвгүүдийн ангилалд Б.Санчир ахлагчтай баг хүрэл медаль хүртэж, Б.Төгөлдөр "Шилдэг довтлогч"-оор шалгарсан байна.

Удахгүй болох үйл явдал

Товлогдсон үйл явдалгүй