Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын салбары Удирдах ажилтны зөвлөгөөнийг анх удаа 2019 оны 03 сарын 09-нд зохион байгууллаа.

         Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын салбарын Удирдах ажилтны зөвлөгөөнийг анх удаа 2019 оны 03 сарын 09-нд зохион байгууллаа. 2019 оныг "Иргэний ёс зүйн боловсролын жил" болгон зарлалаа. Зөвлөгөөнд салбарын 160 гаруй удирдах албан тушаалтан оролцсон байна. Говьсүмбэр аймгийн БТСГ-ын дарга Б.Буянтогтох оролцсон.Удирдах ажилтны анхдугаар зөвлөгөөнд оролцогчид салбарын бодлого, үйл ажиллагааг эрчимжүүлэх зорилгоор нийт удирдах ажилтнуудад хандаж, эрх зүйн шинэчлэлийг эрчимжүүлэх, санхүү хөрөнгө оруулалтын үйл ажиллагаанд онцгой анхаарах, иргэний ёс зүйн боловсролын жил болгох чиглэлд 19 зүйл бүхий уриалгыг гаргалаа.Аймаг, нийслэл, дүүргийн Биеийн тамир, спортын газар, хороодын удирдах албан тушаалтнуудын дунд сургалт-хэлэлцүүлгийг 2019 оны 03 дугаар сарын 10-нд өдөр зохион байгууллаа. Сургалтанд 21 аймаг, 9 дүүрэг, нийслэлийн биеийн тамир, спортын байгууллагын удирдлагууд оролцож дараах сэдвээр сургалт, хэлэлцүүлэг хийсэн юм.