Монголын волейболын холбооны идэрчүүдийн зүүн бүсийн аварга шалгаруулах тэмцээнд Б.Баярмаа Б.Жамбаноров дасгалжуулагчтай Засаг даргын дэргэдэх волейболын өсвөрийн шигшээ багийн тамирчид амжилттай оролцож Хос мөнгөн медаль хүртлээ.

2019 оны 3 дугаар сарын 19-21 хооронд Хэнтий аймгийн Чингис хотод зохион байгуулагдсан Монголын волейболын холбооны идэрчүүдийн зүүн бүсийн аварга шалгаруулах тэмцээнд Б.Баярмаа Б.Жамбаноров дасгалжуулагчтай Засаг даргын дэргэдэх волейболын өсвөрийн шигшээ багийн тамирчид амжилттай оролцож П.Молор-Эрдэнэ ахлагчтай эрэгтэй баг мөнгөн медаль. М.Анар ахлагчтай эмэгтэй баг мөнгөн медаль хүртэн Ховд аймагт 4/1-9 хооронд зохион байгуулагдах Улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхээ авлаа. Зүүн бүсийн аварга шалгаруулах тэмцээний шилдэг холбогчоор Н.Энхрэлмаа. шилдэг довтлогчоор Б.Цэрэннадмид. шилдэг тэгш тоглогчоор П.Молор-Эрдэнэ нар шалгарлаа