Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын Бөхийн “Боржигон дэвжээ” байгуулагдсаны 25 жилийн ойн арга хэмжээнд хүрээнд зүүн бүсийн аварга шалгаруулах жүдо бөхийн өсвөр үеийн тэмцээн 2019 оны 03 сарын 29-31-ны өдрүүдэд зохиогдсон тэмцээнд амжилттай оролцлоо.

 Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын Бөхийн “Боржигон дэвжээ” байгуулагдсаны 25 жилийн ойн арга хэмжээнд хүрээнд зүүн бүсийн аварга шалгаруулах жүдо бөхийн өсвөр үеийн тэмцээн 2019 оны 03 сарын 29-31-ны өдрүүдэд Бор-өндөр суманд 5 аймгийн 340 гаруй тамирчид хурд хүч авхаалж самбаа сорин өрсөлдлөө. Тэмцээнд Говьсүмбэр аймгаас 2 дасгалжуулагч 37 тамирчин оролцсон. нийт 2 алт, 3 мөнгө, 7 хүрэл нийт 12 медаль хүртлээ.  Шилдэг эрэгтэй тамирчинаар Хаялга спорт клубын тамирчин М.Эрдэнэбат шалгарлаа. 5-р байранд М.Бүүвэйбаатар, Т.Бумдорж нар 5-р байранд улсын аварга шалгаруулах эрхээ авлаа.Хөвгүүдийн жинд:

  • -27кг жинд М.Нармандах хүрэл медаль- Хаялга спорт клубын тамирчин
  • -34кг жинд М.Эрдэнэбат алтан медаль- Хаялга спорт клубын тамирчин
  • -50кг жинд Б.Энхбат хүрэл медаль- Хаялга спорт клубын тамирчин
  • +55кг жинд О.Пүрэвбаатар мөнгөн медаль-Биеийн тамир, спортын газар
  • -60кг жинд Д.Лувсандорж хүрэл медаль-Биеийн тамир спортын газар
  • -66кг жинд Г.Энхбаяр хүрэл медаль- Биеийн тамир спортын газар
  • +55 жинд Б.Есүхэй алтан медаль- Биеийн тамир спортын газар

Охидын жинд:

  • -32кг жинд Н.Баясгалан мөнгөн медаль-Биеийн тамир, спортын газар
  • -52 кг жинд Х.Ариунзул мөнгөн медаль- Биеийн тамир, спортын газар
  • -57 кг жинд Э.Энхжаргал хүрэл медаль- Биеийн тамир, спортын газар
  • -63кг жинд  Б.Билгүүнмөрөн хүрэл медаль- Хаялга спорт клубын тамирчин
  • -70 кг жинд Э.Энхзул хүрэл медаль- Биеийн тамир, спортын газар