насанд хүрэгчдийн шагайн харвааны Аймгийн аварга шалгаруулах тэмцээнийг 2019 оны 04 дүгээр сарын  06-нд зохион байгууллаа.

БТСГазар, аймгийн Шагайн холбоотой хамтран  насанд хүрэгчдийн шагайн харвааны Аймгийн аварга шалгаруулах тэмцээнийг 2019 оны 04 дүгээр сарын  06-нд Аймгийн Биеийн тамир, спортын газрын спорт зааланд амжилттай зохион байгууллаа. Тэмцээнд 9 байгууллагын 80 гаруй харваачид цэц мэргэнээ сорьж өрсөлдлөө.Цуваа харваа1-р байр: Улсын мэргэн Г.Ган-Эрдэнэ /Баянтал сум/2-р байр: Аймгийн гоц мэргэн Б.Ганхүү  /Баянтал сум/3-р байр: Аймгийн гоц мэргэн Д.Зүмбэрэл  /Чойр өртөөний “Ганзам” баг / Багийн харваа1-р байр: Улсын мэргэн Б.Одсүрэн ахлагчтай Чойр өртөөний “Ганзам” баг2-р байр: Залуу харваач О.Ганбат ахлагчтай Шивээ-Овоо ХК-ний баг3-р байр: Аймгийн гоц мэргэн О.Дэлгэрбаяр ахлагчтай  Баянтал сумын баг тамирчид тус тус шалгарлаа.