Өсвөрийн үеийн усанд сэлэлтийн улсын аварга шалгаруулах тэмцээнд Говьсүмбэр аймгийн тамирчид амжилттай оролцлоо.

Өсвөрийн үеийн усанд сэлэлтийн улсын аварга шалгаруулах тэмцээн нь 2019 оны 04 сарын 10-13-ны өдрүүдэд Улаабатар хотод зохион байгуулагдлаа. Тэмцээнд 19 клубын 240 гаруй тамирчид хурд, хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдлөө.Тус тэмцээнд Говьсүмбэр аймгаас 15 тамирчин, дасгалжуулагчийн хамт оролцож, тамирчид 12-14 насын зайд уралдсанаас Ж.Баярцог далайн гахай сэлэлтээр 100м,200м тус тус хүрэл, Б.Баяржавхлан холимог 200м зай уралдс хүрэл, 9-11 насны О.Оргил 200м холимог сэлэлтийн хүрэл медаль, 12-14 насны Б.Жаргалмаа мэлхий 50м зайд 3-р зэрэг болзол хангасан амжилттайгаар тэмцээнийг өндөрлүүлсэн.