“ЭХ БАЙГАЛИА ХАМГААЛЖ, ИДЭВХИТЭЙ АМЬДАРЦГААЯ” явган аяллыг зохион байгууллаа.

Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газраас аймгийн Залуучуудын хөгжлийг дэмжих дэд хөтөлбөрийн хүрээнд Биеийн тамир спортын газар, Байгаль орчин, аялал жуулчлалын газруудтай хамтран 2019 оны 06 сарын 22-ны өдөр өсвөр үе, залуучуудыг идэвхитэй хөдөлгөөнд уриалах, эрүүл амьдралын хэв маягийг сурталчилах, байгаль орчноо цэвэрлэн, хайрлан хамгаалах үзэл санааг өсвөр үе, залуучуудад төлөвшүүлэн дэлгэрүүлэх, алхалт, явган аяллыг хөгжүүлэх зорилгоор “ЭХ БАЙГАЛИА ХАМГААЛЖ, ИДЭВХИТЭЙ АМЬДАРЦГААЯ” явган аяллыг зохион байгууллаа. Аялалд аймгийн ШШГГ 425-р ангийн баг хамт олон, Улсын бүртгэлийн хэлтэс, Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Биеийн тамир спортын газар, Ахмадын хороо, Өсвөр үеийн хүүхэд залуусын баг, иргэдийн баг нийт 5 багийн 56 хүн хамрагдсан байна.Аяллын үеэр “Хөгжилтэй буухиа” тэмцээн, “Бие бялдрын сорил” тэмцээн, “Ахлагчдын тэмцээн”, “АХА” тэмцээн зохион байгуулагдаж, багийн дүнгээр эхний 3 байрыг шалгаруулан шагнаж, урашуулсан. Мөн аялалд өөрийн идэвхи санаачлагаараа оролцсон “Хамгийн найрсаг оролцогч”, “Хамгийн ахмад болон бяцхан оролцогч”-дыг шалгаруулан шагнаж урамшуулсан юм.