ЖЮҮ ЖИЦҮГИЙН 2020 ОНЫ МОНГОЛ УЛСЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭНЭЭС ГОВЬСҮМБЭР АЙМГИЙН БАГ ТАМИРЧИД 1 АЛТ, 3 ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ.

ЖЮҮ ЖИЦҮГИЙН 2020 ОНЫ МОНГОЛ УЛСЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН 2020.01.10-12 өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгууллагдаж 3 Улсын 38 байгууллагын 700 гаруй тамирчид оролцлоо. Говьсүмбэр аймгаас насанд хүрэгчид 5 тамирчин, өсвөрийн 10 Тамирчин оролцож өсвөрийн охидын 36кг жингийн цагаан бүсийн ангилалд Н.Баясгалан, 70кг жингийн цагаан бүсийн ангилалд Б.Билгүүнмөрөн нар хүрэл медаль, хөвгүүдийн 62кг жингийн цагаан бүсийн ангилалд О.Пүрэвбаатар алтан медаль, 46кг жингийн цагаан бүсийн ангилалд Э.Тэмүүлэн шагналт 5-р байранд орсон амжилт үзүүллээ. Насанд хүрэгчдийн 95 кг жингийн хөх бүсийн ангилалд М.Батдэлгэр хүрэл медаль хүртэж нийт 1 алт, 3 хүрэл медаль хүртлээ. Аймгийн жюүдо бөхийн холбоо, эцэг эхчүүд санхүүгийн дэмжлэг үзүүлсэн.