2020 оны 1 дүгээр сарын 11 – 12 өдрүүдэд зохион байгуулагдсан Волейболын 3*3 анхдугаар тэмцээнд эрэгтэй 11, эмэгтэй 12 багийн 82 тамирчин өрсөлдсөн.

2020 оны 1 дүгээр сарын 11 – 12 өдрүүдэд зохион байгуулагдсан Волейболын 3*3 анхдугаар тэмцээнд эрэгтэй 11, эмэгтэй 12 багийн 82 тамирчин өрсөлдсөн. Эрэгтэй, эмэгтэй багууд 3 хэсэгт хуваагдан 21 оноогоор 3 ээлж тоглосон. Хэсгээс 2, 2 баг шалгаран нугалааны тоглолт хийн 3, 3 баг үлдэн медалийн тоглолт хийж дүнгээ гаргасан.Эмэгтэй багуудаас Овжин охид – Perfect team , Жанжин чойр-Хаан банк, Гэр бүлийн баг-XS spinningЭрэгтэй багуудаас Хүчит шонхор-Аймгийн шүүх, Унгалдай-ЦДСүлжээ, Талын цуурай – Little lion багууд 6-д үлдсэн.Үүнээс эмэгтэй багуудаас 1-р байранд Н.Энхрэлмээ ахлагчтай Овжин охид баг2-р байранд Э.Хулан ахлагчтай Жанжин чойр баг3-р байранд Б.Хишигжаргал ахлагчтай XS spinning багЭрэгтэй багуудаас 1-р байранд С.Анхбаяр ахлагчтай Талын цуурай баг2-р байранд Б.Батжавхлан ахлагчтай Унагалдай баг3-р байранд О.Мөнхдэлгэрэх ахлагчтай Аймгийн шүүхийн багТэмцээний шилдэгүүд Шилдэг холбогчоор Аймгийн шүүхийн багийн тамирчин О.Мөнхдэлгэрэх, Овжин охид багийн тамирчин Ч.Номин-ЭрдэнэШилдэг довтлогчоор Унагалдай багийн тамирчин Б.Амгаланбаатар, Жанжин чойр багийн тамирчин Э.ХуланШилдэг тэгш тоглогчоор Талын цуурай багийн тамирчин Э.Оюунболд, Овжин охид багийн тамирчин М.Одмаа нар тус тус шалгарсан.