Мэдээ, мэдээлэл

“Спорт ба хөгжил” сэдэвт зүүн бүсийн сургалт-зөвлөгөөнийг 2019 оны 06 сарын 28-30-ны өдрүүдэд Дорноговь аймагт хамрагдлаа.

         Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Биеийн тамир, спортын газраас “Спорт ба хөгжил” сэдэвт зүүн бүсийн сургалт-зөвлөгөөнийг 2019 оны 06 сарын 28-30-ны өдрүүдэд Дорноговь аймаг  амжилттай зохион байгуулдагдсан. Говьсүмбэр аймгаас НБХ-ын Спорт хариуцсан мэргэжилтэн, Биеийн тамир, спортын газрын мэргэжилтэн, дасгалжуулагч, бичиг хэрэг гэсэн 8 төлөөлөгчид оролцсон.

“Эрүүл зүрх - Эрүүл хөдөлгөөн - Эрүүл ёс зүй” дэд төсөл нээлтээ хийлээ.

“Эрүүл зүрх - Эрүүл хөдөлгөөн - Эрүүл ёс зүй” дэд төсөл нээлтээ хийлээ. Төслийн нээлтэд Говьсүмбэр аймгийн засаг дарга Г.Батсуурь, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн Ерөнхий захирал Д.Нарантуяа, Transparency International - Mongolia ТББ-ын захирал О.Батбаяр, НЭМҮТ-ийн халдварт бус өвчин, зүрх судасны өвчний асуудал хариуцсан ЭША Г.Батжаргал, хөдөлгөөн, нийтийн биеийн тамир хариуцсан ЭША Х.Бямбасүрэн нар оролцлоо. Төслийн хүрээнд тус аймгийн хэмжээнд зүрх судасны кабинет байгуулахаар ажиллаж байгаа аж.

“Өглөөний агаар-Идэвхтэй хөдөлгөн” сэдэвт өглөөний гүйлт 2019 оны 05 сарын 09-ны өглөөний 07 цагт “Сүмбэр гарден” амралт, соёлын хүрээлэнд эхлэн зохион байгуулж байна.

Аймгийн засаг даргын 2019 оны 05 сарын 08-ны А/18/4 дугаар тоот захирамжийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Албан байгууллага, аж ахуйн нэгж, ард иргэдэд Өглөөний дасгалын ач холбогдолыг сурталчилан таниулах, хөдөлгөөний хомсдлоос урьдчилан сэргийлж, хүн амыг эрүүл, стрессгүй, амьдралын хэв маяг, дадлыг бий болгох үүднээс “Өглөөний агаар-Идэвхтэй хөдөлгөн” сэдэвт өглөөний гүйлт 2019 оны 05 сарын 09-ны өглөөний 07 цагт “Сүмбэр гарден” амралт, соёлын хүрээлэнд эхлэн 05 саарын 22-ны байдлаар 10 байгууллагын давхардсан тоогоор 624 албан хаагч, иргэн хамрагдаад байна.

Улаанбаатар марафон 2019 олон улсын тэмцээнд Говьсүмбэр аймгийн баг тамирчид амжилттай оролцлоо.

Улаанбаатар марафон 2019 олон улсын тэмцээнд 30 орны 30000 гаруй оролцсон тэмцээний 35-54 насны 21.095 км -н насны ангилалд 4-р байр эзлэж хүрэл мeдаль өргөмжлөл,мөн 18 аас дээш насны ангилалын 10км-н зайд П.Төгөлдөр 8-р байр эзлэж хүрэл мeдаль өргөмжлөл, 21.095 km -н 18-аас дээш насанд Д.Ичинхорлоо амжилттай оролцсон.

Аймгийн нээлтийн харвааг 5 сарын 19-ны өдөр амжилттай зохион байгууллаа.

Монгол Үндэсний соёлын үнэт өв сангийн нэгэн хэсэг үндэсний сурын харвааг хөгжүүлэх, өв уламжлалыг олон нийтэд сурталчлан таниулах, залуу үеийнхэнд өвлүүлэх, олон арван харваачдыг төрүүлэн гаргах, харваачдын ур чадварыг дээшлүүлэх, туршлага солилцох, улсын нээлтийн харвааны томоохон сорилго харваа болгох зорилготой аймгийн нээлтийн харвааг 5 сарын 19-ны өдөр амжилттай зохион байгууллаа.

жүдо бөхийн өсвөр үеийн Улсын аварга шалгаруулах тэмцээн 2019 оны 05 сарын 16-наас 05 сарын 19-ны өдрүүдэд Ховд аймагт амжилттай зохион байгууллагдаж Говьсүмбэр аймаг амжилттай оролцлоо.

Москва-1980 зуны Олимпийн ХХII их наадмын хүрэл медальт, МУГТ Р.Даваадалайгийн нэрэмжит жүдо бөхийн өсвөр үеийн Улсын аварга шалгаруулах тэмцээн 2019 оны 05 сарын 16-наас 05 сарын 19-ны өдрүүдэд Ховд аймагт амжилттай зохион байгууллагдаж нийт 21 аймаг, 9 дүүрэг, спортын клуын нийт 40 багийн 700 гаруй өсвөрийн тамирчид авхаалж самбаага сорин өрсөлдлөө.

Хэнтий аймагт болсон Зүүн бүсийн сагсан бөмбөгийн 5*5, 3*3 -ын аварга шалгаруулах тэмцээн амжилттай оролцлоо.

Хэнтий аймагт болсон Зүүн бүсийн сагсан бөмбөгийн 5*5, 3*3 -ын аварга шалгаруулах тэмцээн амжилттай болж өндөрллөө. Тус тэмцээнд 5 аймгийн 160 гаруй тамирчид өрсөлдөж, 3*3 төрөлд эрэгтэй 1-р байранд Хэнтий, 2-р байранд Дорноговь, 3-р байранд Говьсүмэр аймаг, эмэгтэй төрөлд 1-р байранд Говьсүмбэр, 2-р байранд Хэнтий, 3-р байранд Сүхбаатар аймаг шалгарсан бол , 5*5 эрэгтэй төрөлд 1-р байранд Хэнтий, 2-р байранд Дорнод, 3-р байранд Сүхбаатар аймаг, эмэгтэй төрөлд 1-р байранд Дорно-говь, 2-р байранд Хэнтий, 3-р байранд Дорнод аймгийн баг тамирчид шалгарсан.

Монголын чөлөөт бөхийн мастеруудын холбооны Улсын аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медаль хүртлээ.

            Төв аймгийн зуунмод хотноо Масрестлингийн 2019 оны улсын аварга шалгаруулах тэмцээн 5 дугаар сарын 8,9-нд зохион байгуулагдлаа. Тухайн тэмцээнд Говьсүмбэр аймгийн Цагдаагийн хэлтэсийн тамирчин, Аймгийн арслан Д.Түмэнжаргал 120 кг жинд хүрэл медаль хүртсэн байна.Мөн Монголын чөлөөт бөхийн мастеруудын холбооны Улсын аварга шалгаруулах тэмцээн нь 2019 оны 05 сарын 11,12-ны өдрүүдэд Улаанбаатар хотод амжилттай зохион байгуулагдсан.

Олон улсын гэр бүлийн өдрийг угтан зохион байгуулсан Волейболын спортын дэд мастер, улсын 1-р зэргийн шүүгч О.Одцэрэнгийн нэрэмжит волейболын гэр бүлийн тэмцээн амжилттай зохион байгуулагдаж өндрлөлөө.

Олон улсын гэр бүлийн өдрийг угтан зохион байгуулсан Волейболын спортын дэд мастер, улсын 1-р зэргийн шүүгч О.Одцэрэнгийн нэрэмжит волейболын гэр бүлийн тэмцээн амжилттай зохион байгуулагдаж өндрлөлөө.

2019 оны самбо бөхийн өсвөр үеийн аварга шалгаруулах тэмцээнээс Говьсүмбэр аймгийн тамирчин М.Бүүвэйбаатар хүрэл медаль хүртлээ.

           2019 оны самбо бөхийн өсвөр үеийн аварга шалгаруулах тэмцээн 04 сарын 18-21-ны өдрүүдэд Сэлэнгэ аймгийн Сүхбаатар хотноо амжилттай зохион байгуулагдаж нийт 26 багийн 854 гаруй тамирчид оролцлоо. Говьсүмбэр аймаг 2 дасгалжуулагч 16 тамирчины хамт оролцож бага насны хөвгүүдийн ангиллийн 24кг жинд Биеийн тамир спортын газрын тамирчин М.Бүүвэйбаатар хүрэл медаль, шагналт 5-р байранд биеийн тамир спортын газрын тамирчин 30 кг жинд Н.Баясгалан, 52кг жинд Х.Ариунзул, 60кг жинд П.Номинчимэг, +50 кг жинд О.Пүрэвбаатар нар амжилттай орлоо.