Мэдээ, мэдээлэл

Монголын хүүхдийн спортын 6-р их наадмын волейболын зүүн бүсийн аварга шалгаруулах тэмцээн 4/19-21 хооронд амжилттай зохион байгуулагдлаа.

Монголын хүүхдийн спортын 6-р их наадмын волейболын зүүн бүсийн аварга шалгаруулах тэмцээн 4/19-21 хооронд амжилттай зохион байгуулагдлаа.Тэмцээнд эрэгтэй 5 эмэгтэй 6 баг оролцсоноос охидын багаас 1-р байранд Баярмаа дасгалжуулагчтай Говьсүмбэр аймаг, 2-р байранд Жаргалсайхан дасгалжуулагчтай Хэнтий аймаг, 3-р байранд Аяжан дасгалжуулагчтай Дорноговь аймаг, хөвгүүдийн багаас1-р байран Доржагдаг дасгалжуулагчтай Хэнтий аймаг,  2-р байранд Жамбаноров дасгалжуулагчтай Говьсүмбэр Эрчим баг, 3-р байранд Аяжан дасгалжуулагчтай Болдсүрэн ахлагчтай Дорноговь аймгийн баг тамирчид орж хүүхдийн наамды

Шри-Ланка улсад зохион байгуулагдсан өсвөрийн шатарчдын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний Рапид төрөл, 8 насны охидын ангилалд М.Маргад шагналт 5-р байр эзэлж, багаараа мөнгөн медаль хүртсэн амжилт үзүүллээ

      04 сарын 01-нээс 04 сарын 10-ны хооронд Шри-Ланка улсад зохион байгуулагдсан өсвөрийн шатарчдын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний Рапид төрөл, 8 насны охидын ангилалд М.Маргад шагналт 5-р байр эзэлж, багаараа мөнгөн медаль хүртсэн амжилт үзүүллээ.

Өсвөрийн үеийн усанд сэлэлтийн улсын аварга шалгаруулах тэмцээнд Говьсүмбэр аймгийн тамирчид амжилттай оролцлоо.

Өсвөрийн үеийн усанд сэлэлтийн улсын аварга шалгаруулах тэмцээн нь 2019 оны 04 сарын 10-13-ны өдрүүдэд Улаабатар хотод зохион байгуулагдлаа.

Нийгмийн бодлогын хэлтсийн харъяа байгууллагуудын хооронд жил болгон зохион байгуулж буй шилжин явах цомын төлөөх спортын 10-н төрлийн тэмцээнийг 04 сарын 13-нд Биеийн тамир спортын зааланд зохион байгууллаа.

Нийгмийн бодлогын хэлтсийн харъяа байгууллагуудын хооронд жил болгон зохион байгуулж буй шилжин явах цомын төлөөх спортын 10-н төрлийн тэмцээнийг 04 сарын 13-нд Биеийн тамир спортын зааланд зохион байгууллаа. Тэмцээнд нэгдсэн дүнгээр 1-р байранд Цэнджав дарга Боржигин чуулга, 2-р байранд Ш.Отгонжаргал захиралтай Политехникийн коллеж, 3-р байранд Б.Баттогтох Ерөнхий боловсролын сургуулиудын баг орсон. Төрөл тус бүрт шилдэг тамирчдыг шалгарууллаа

насанд хүрэгчдийн шагайн харвааны Аймгийн аварга шалгаруулах тэмцээнийг 2019 оны 04 дүгээр сарын  06-нд зохион байгууллаа.

БТСГазар, аймгийн Шагайн холбоотой хамтран  насанд хүрэгчдийн шагайн харвааны Аймгийн аварга шалгаруулах тэмцээнийг 2019 оны 04 дүгээр сарын  06-нд Аймгийн Биеийн тамир, спортын газрын спорт зааланд амжилттай зохион байгууллаа.

Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын Бөхийн “Боржигон дэвжээ” байгуулагдсаны 25 жилийн ойн арга хэмжээнд хүрээнд зүүн бүсийн аварга шалгаруулах жүдо бөхийн өсвөр үеийн тэмцээн 2019 оны 03 сарын 29-31-ны өдрүүдэд зохиогдсон тэмцээнд амжилттай оролцлоо.

 Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын Бөхийн “Боржигон дэвжээ” байгуулагдсаны 25 жилийн ойн арга хэмжээнд хүрээнд зүүн бүсийн аварга шалгаруулах жүдо бөхийн өсвөр үеийн тэмцээн 2019 оны 03 сарын 29-31-ны өдрүүдэд Бор-өндөр суманд 5 аймгийн 340 гаруй тамирчид хурд хүч авхаалж самбаа сорин өрсөлдлөө. Тэмцээнд Говьсүмбэр аймгаас 2 дасгалжуулагч 37 тамирчин оролцсон. нийт 2 алт, 3 мөнгө, 7 хүрэл нийт 12 медаль хүртлээ.  Шилдэг эрэгтэй тамирчинаар Хаялга спорт клубын тамирчин М.Эрдэнэбат шалгарлаа.

Монголын волейболын холбооны идэрчүүдийн зүүн бүсийн аварга шалгаруулах тэмцээнд Б.Баярмаа Б.Жамбаноров дасгалжуулагчтай Засаг даргын дэргэдэх волейболын өсвөрийн шигшээ багийн тамирчид амжилттай оролцож Хос мөнгөн медаль хүртлээ.

2019 оны 3 дугаар сарын 19-21 хооронд Хэнтий аймгийн Чингис хотод зохион байгуулагдсан Монголын волейболын холбооны идэрчүүдийн зүүн бүсийн аварга шалгаруулах тэмцээнд Б.Баярмаа Б.Жамбаноров дасгалжуулагчтай Засаг даргын дэргэдэх волейболын өсвөрийн шигшээ багийн тамирчид амжилттай оролцож П.Молор-Эрдэнэ ахлагчтай эрэгтэй баг мөнгөн медаль. М.Анар ахлагчтай эмэгтэй баг мөнгөн медаль хүртэн Ховд аймагт 4/1-9 хооронд зохион байгуулагдах Улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхээ авлаа. Зүүн бүсийн аварга шалгаруулах тэмцээний шилдэг холбогчоор Н.Энхрэлмаа.

019 оны Пауэрлифтингийн  дахь удаагийн улсын аварга шалгарулах тэмцээн Говьсүмбэр аймгийн Цагдаагийн хэлтэсийн тамирчин аймгийн арслан, тамирчин Д.Түмэнжаргал амжилттай оролцлоо.

2019 оны Пауэрлифтингийн  дахь удаагийн улсын аварга шалгарулах тэмцээн Говьсүмбэр аймгийн Цагдаагийн хэлтэсийн тамирчин аймгийн арслан, тамирчин Д.Түмэнжаргал амжилттай оролцож  Мастер Мастер1 ангилал -120кг газраас штанг татах төрөлд 270 кг татаж 1-р байранд алтан медаль, -120кг жинд штангтай хэвтээ шахалтын төрөлд 330кг өргөж 1-р байранд  алтан медаль,  -120кг нийлбэр дүнгийн төрөлд 660  кг татаж 1-р байранд  алтан  медаль нийт 3 алтан медаль хүртлээ. 

Дорноговь аймгийн Жүдо бөхийн өсвөрийн аймгийн аварга шалгаруулах тэмцээн 2019 оны 03 сарын 14,15-нд амжилттай оролцлоо..

                Дорноговь аймгийн Жүдо бөхийн өсвөрийн аймгийн аварга шалгаруулах тэмцээн 2019 оны 03 сарын 14,15-нд амжилттай зохион байгууллагдлаа. Тэмцээнд Говьсүмбэр аймгийн баг тамирчид амжилттай оролцож -38кг жинд Э.Тэмүүлэн алт, 42кг жинд Ц.Алтангэрэл мөнгөн, О.Жаргалсайхан  хүрэл медаль, 60кг жинд Л.Лувсанжамц мөнгө, 48кг жинд Б.Аззаяа, 27кг жинд М.Бүүвэйбаатар нар хүрэл медаль хүртлээ.

   Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын салбары Удирдах ажилтны зөвлөгөөнийг анх удаа 2019 оны 03 сарын 09-нд зохион байгууллаа.

         Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын салбарын Удирдах ажилтны зөвлөгөөнийг анх удаа 2019 оны 03 сарын 09-нд зохион байгууллаа. 2019 оныг "Иргэний ёс зүйн боловсролын жил" болгон зарлалаа. Зөвлөгөөнд салбарын 160 гаруй удирдах албан тушаалтан оролцсон байна.