Мэдээ, мэдээлэл

Ширээний теннисний дэд лигийн тэмцээнд Г.Сэлэнгэмөрөн 3-р байранд орлоо.

           Монголын Ширээний теннисний холбооноос дээд лигийн тэмцээнийг 2018 оны  10 сараас эхлэн  зохион байгуулж 2019 оны 03 сарын 17-нд дууссан. Сансар хайран клубын тамирчин Г.Сэлэнгэмөрөн “Цэц” багт оролцон нэгдсэн дүнгээр 3-р байранд орсон.

Өсвөр үеийн аймгийн аварга шалгаруулах Даамны  тэмцээнийг 03 сарын 10-ны өдөр БТСГ-ын сургалтын танхимд амжилттай зохион байгууллаа.

        Өсвөр үеийн аймгийн аварга шалгаруулах Даамны  тэмцээнийг 03 сарын 10-ны өдөр БТСГ-ын сургалтын танхимд амжилттай зохион байгууллаа. Тэмцээнийг 5-н насны ангиллаар зохион байгуулж нийт 4 сургуулийн 50 гаруй тамирчид оролцлоо.Шалгарсан тамирчид улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхээ авсан.  

Волейболын чойр хөгжлийн DREAM ЛИГ – 2019 тэмцээн 2019 оны 02 дугаар сарын 23-наас 03 дугаар сарын 10 хүртэл гурван 7 хоногийн турш зохион байгуулагдаж дүнгээ гаргалаа.

Волейболын чойр хөгжлийн DREAM ЛИГ – 2019 тэмцээн 2019 оны 02 дугаар сарын 23-наас 03 дугаар сарын 10 хүртэл гурван 7 хоногийн турш зохион байгуулагдаж дүнгээ гаргалаа.

Монголын хөлбөмбөгийн холбооноос 21 аймгийн аварга шалгаруулах 16 хүртэлх насны футзалын "Үндэсний цом-2019" тэмцээнээс мөнгөн медаль хүртлээ.

        Монголын хөлбөмбөгийн холбооноос 21 аймгийн аварга шалгаруулах 16 хүртэлх насны футзалын "Үндэсний цом-2019" тэмцээнийг Дархан-Уул аймагт зохион байгууллаа. Тэмцээнд Б.Буянтогтох ахлах дасгалжуулагчтай, Э.Эрхэмбаатар туслах дасгалжуулагчтай, Б.Дөлгөөн ахлагчтай оролцсон манай баг мөнгөн медаль хүртлээ. Манай баг С хэсэгт орж эхний тоглолтдоо Увс аймгийн багтай 5:5-аар тэнцэж, Хөвсгөл аймгийн багийг 14:6-аар, Ховд аймгийн багийг 5:4-өөр хожиж хэсгээсээ нэгээр шалгарч Өмнөговь аймгийн багийг 9:1-ээр хожиж шилдэг 4-т шалгарсан.

  2019 оны өсвөрийн шатарчдын улсын аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртлээ.

       2019 оны өсвөрийн шатарчдын улсын аварга шалгаруулах тэмцээнд Г.Харуулбаатар багшийн удирдлагад оролцсон манай аймгийн баг тамирчид 1 хүрэл медаль хүртлээ. Тэмцээний 6 хүртэлх насны хөвгүүдийн ангилалд 61 тамирчин өрсөлдөж манай тамирчин Б.Энхбүрэн хүрэл медаль хүртлээ.

Монгол улсын усанд сэлэлтийн насанд хүрэгчдийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртлээ.

      2019 оны 02 сарын 21-24-ны өдрүүдэд Эрдэнэт хотод болсон  Монгол улсын усанд сэлэлтийн насанд хүрэгчдийн аварга шалгаруулах тэмцээнд Б.Батмөнх дасгалжуулагчтай  5 тамирчинтай оролцож Эмэгтэйчүүдийн 400 метрийн холимог төрөлд Э.Есүй-Эрдэнэ хүрэл медаль хүртлээ.

олейболын чойр хөжглийн DREAM лиг - 2019 тэмцээн 2019 оны 2/23 - 3/10 хооронд зохион байгуулагдна. Тус тэмцээнд эрэгтэй 5, эмэгтэй 8 багийн 130 гаруй тамирчид хурд хүч авхаалж самбаагаа сорин өрсөлдөж байгаа билээ.

Волейболын чойр хөжглийн DREAM лиг - 2019 тэмцээн 2019 оны 2/23 - 3/10 хооронд зохион байгуулагдна. Тус тэмцээнд эрэгтэй 5, эмэгтэй 8 багийн 130 гаруй тамирчид хурд хүч авхаалж самбаагаа сорин өрсөлдөж байгаа билээ. Тэмцээний нээлтийн үйл ажиллагаа 2/24-ны өдөр эхэлж Аймгийн ИТХ дарга Г.Батзам нээн үг хэлж тамирчдад баяр хүргэн амжилт хүслээ. DREAM лиг -2019 тэмцээний гурван 7 хоногийн турш Монголын волейболын холбооны улсын шүүгч Б.Баярцогт болон аймгийн волейболын холбооны шүүгч нар шүүн явуулна.

БТСГ-ын анхны дарга, Жүдо бөхийн анхны дасгалжуулагч С.Балжиннямын нэрэмжит Хүүхдийн наадмын Жүдо бөхийн аймгийн аварга шалгаруулх тэмцээн 2019 оны 02 сарын 23-ны амжилттай зохион байгууллагдлаа.

БТСГ-ын анхны дарга, Жүдо бөхийн анхны дасгалжуулагч С.Балжиннямын нэрэмжит Хүүхдийн наадмын Жүдо бөхийн аймгийн аварга шалгаруулх тэмцээн 2019 оны 02 сарын 23-ны амжилттай зохион байгууллагдлаа. Тэмцээний нээлтэнд Аймгийн Төрийн захиргаа, удирдлагын хэлтэсийн дарга М.Анхбаяр, Говьсүмбэр аймгийн жүдо бөхийн анхны эмэгтэй тамирчид оролцсон.