Мэндчилгээ

        Эрхэм хүндэт Говьсүмбэрчүүд та бүхэнд болон төрийн бус байгууллагын нийт ажилтан, албан хаагч, үе үеийн удирдлага ахмадууд, тамирчин, дасгалжуулагч та бүхэнд Монголын тамирчдын өдрийн халуун мэндийг Говьсүмбэр аймгийн Биеийн тамир, спортын газрын нэрийн өмнөөс болон хувиасаа хүргэе.   Цаашид Монгол Улсын биеийн тамир, спортын салбарыг эдийн засгийн эргэлтэд оруулах, биеийн тамир, спортын сан байгуулан төсвийн ачааллыг бууруулах, биеийн тамир, спортын салбарын ажилтан, албан хаагчид, тамирчин, дасгалжуулагчдын нийгмийн хамгааллыг сайжруулах, тэмцээн уралдаан, наадмын тогтолцоог боловсронгуй болгон спортын төрийн бус байгууллагынч адавхийг нэмэгдүүлэх, иргэдийн нийтийн биеийн тамир, спорт, идэвхтэй хөдөлгөөнөөр хичээллэх аюулгүй орчин бүрдүүлэх зэрэг ажлыг нийгэм, эдийн засгийн өөрчлөлт, эрэлт хэрэгцээнд нийцүүлэхийн тулд Биеийн тамир, спортын тухай хуулийг хэрэгжүүлэн ажиллаж байна.    Монгол Улсын нэрийг өндөрт өргөн явдаг шилдэг тамирчин, дасгалжуулагч, шүүгчдийг үргэлж дэмжиж, тусалдаг аж ахуйн нэгж байгууллага, хувь хүмүүс, ар гэрийг нь хариуцлагатай авч явдаг аав, ээж, ах дүүс, гэр бүлийн гишүүд Та бүхэнд үе үеийн тамирчин дасгалжуулагч, биеийн тамир, спортын салбарын нийт ажилтан албан хаагчдынхаа нэрийн өмнөөс талархал илэрхийлж хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.