Хэнтий аймгийн БТСГазраас 2019 онд зохион байгуулан оролцсон тэмцээн уралдаан,онцлох арга хэмжээ: УЛСЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН 5

Хэнтий аймгийн БТСГазраас 2019 онд зохион байгуулан оролцсон тэмцээн уралдаан,онцлох арга хэмжээ:УЛСЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН 5Өсвөр үеийн Бадминтоны УАШТ-2019 тэмцээнийг Хэнтий аймгийн Чингис хотноо 3 өдрийн турш хамгийн хамгийн гэсэн тодотгол дор амжилттай зохион байгууллаа.Тэмцээнд түүхэндээ хамгийн олон байгууллага болох нийт 14 багийн, хамгийн олон тамирчинтай буюу 318 өдөн бөмбөгчид хурд хүч авхаалж самбаагаа сорин өрсөлдсөнөөс Ц.Галхүү дасгалжуулагчтай Хэнтий аймгийн баг тамирчид анх удаагаа тэргүүн байр эзэллээ. Багийн дүнгээр Хэнтий аймгийн баг тамирчид ТЭРГҮҮН байр, Архангай аймаг ДЭД байр, Дорнод аймаг ГУТГААР байранд шалгарсан.