УЛСЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН 6

Монголын үндэсний сурын холбоо, Буриад сурын холбоо, Биндэр сумын ИТХ, ЗДТГ, Биндэр сумын Хасар мэргэн клубээс Буриад сурын багийн харваа, цуваа харвааны улсын аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулж байна. 2019 оны Буриад сурын улсын аварга шалгаруулах тэмцээн Хэнтий аймгийн Биндэр суманд 06 дугаар сарын 16, 17, 18 ний өдрүүдэд амжилттай зохион байгуулагдаж 6-н багийн 72 тамирчин оролцсон тэмцээнд улсын Дархан мэргэн Ц.Хүдэрчулуун, Монгол Улсын мэргэн, Буриад сурын Дархан мэргэн Б.Цэцэг, Буриад сурын холбооны дэд тэргүүн Б.Амарсайхан, МУ-ын спортын мастер, аймгийн мэргэн Ц.Баярмаа нарын мэргэн харваачид оролцлоо. Тус тэмцээнийг Монголын үндэсний сурын холбоо, Буриад сурын холбоо, Биндэр сумын ИТХ, ЗДТГ, Биндэр сумын Хасар мэргэн клубтэй хамтран зохион байгууллаа.