Мэдээ мэдээлэл

Чөлөөтийнхөн эхний ялалтаа байгууллаа

Чөлөөт бөхийн дэлхийн цомын тэмцээнд оролцож буй Монголын шигшээ багийн залуус Энэтхэгийн багийг 7:1 харьцаатай яллаа. БАЯР ХҮРГЭЕ!

Хэсгийн барилдаанууд өнөөдөр явагдаж дуусна. Монголын шигшээ багийн дараагийн учраа нь Туркийн шигшээ баг байх юм. Энэ барилдаан Улаанбаатарын цагаар оройн 17:45 минутад эхэлнэ. 

Дэлхийн цомын тэмцээнийг Дэлхийн бөхийн нэгдсэн холбооны албан ёсны сайтаар шууд дамжуулан үзүүлж байна. 
Монголын шигшээ багийн залуусдаа дахин амжилт хүсье. 

Mongolian

БТСГ-ын мэргэжилтэнгүүд Хэнтий аймагт ажиллаж байна

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 53-р зарлигаар хэрэгждэг Бие бялдарын хөгжилт чийрэрэгжилтийн түвшинг тогтоох сорилын хяналт шинжилгээ үнэлгээний ажлын хэсэг Хэнтий аймагт ажиллаж байна

Mongolian

ЧӨЛӨӨТИЙНХӨН ДЭЛХИЙН ЦОМЫН ТЭМЦЭЭНД ОРОЛЦOХООР ИРАН УЛСЫГ ЗОРИЛОО

Ираны Керманшах хотод чөлөөт бөхийн эрэгтэй багуудын Дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 16-17-нд болно. 
 Дэлхийн цомын тэмцээнд оролцох Монголын шигшээ багийн залуус өнөөдөр өглөө 7.20 минутад Иран улсыг зорилоо. Баг тамирчдын ахлагчаар МЧБХ-ны Удирдах зөвлөлийн дарга Д.Сумьяабазар, дасгалжуулагчаар ҮШБ-ийн ахлах дасгалжуулагч Б.Баттулга, эрэгтэй багийн дасгалжуулагч Б.Батзориг, шүүгчээр Ц.Сэрээтэр, эмчээр М.Саранцацрал нар явлаа. Багийн бүрэлдэхүүнд:

Mongolian

Биеийн тамир, спортын салбарын мэдээллийн портал хөгжүүлэх нь сургалт боллоо

БТСГ-аас төрийн үйлчилгээг иргэдэд түргэн шуурхай, ил тод, хүнд сурталгүй хүргэхийг үйл ажиллагааныхаа гол чиглэл болгох зорилтыг дэвшүүлсэн. Энэхүү зорилтын хүрээнд “Цахим засаг” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх төслийн хүрээнд 2017 оны 2 дугаар сарын 8-нд зохион байгууллаа.

Mongolian

Парисын "Их дуулга"-д 13 жүдоч хүч үзнэ

Энэ амралтын өдөр Францын Парис хотын Берси центрт IJF буюу Олон улсын жүдо бөхийн холбооны 2017 оны анхны Их дуулга тэмцээн зохион байгуулагдах гэж байна. Тус тэмцээнд манай улс 19 тамирчны бүрэлдэхүүнтэй оролцохоор мэдүүлгээ хүргүүлээд байсан ч 13 тамирчнаа оролцуулахаар боллоо. 2017 оны өнгийг тодорхойлох тус тэмцээн IJF-ийн шинэчилсэн дүрмээр зохион байгуулагдах бөгөөд 60 орны эрэгтэй 270, эмэгтэй 161 нийт 431 тамирчин оролцохоор мэдүүлгээ өгчээ.

Mongolian

“АНХАН ШАТАН ДАХЬ БИЕИЙН ТАМИР, ЧИЙРЭГЖҮҮЛЭЛТИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА” СЭДЭВТ СУРГАЛТ СЕМИНАР СҮХБААТАР АЙМАГТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Биеийн тамир, спортын газар, Сүхбаатар аймгийн Биеийн тамир, спортын газартай хамтран “Анхан шатан дахь биеийн тамир, чийрэгжүүлэлтийн үйл ажиллагаа” сэдэвт сургалт семинарыг 2017 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр Баруун-Урт хотноо зохион байгууллаа.

Mongolian

Цахим мэдээллийн портал хөгжүүлэх сургалт болно

 "Цахим засаг, Нээлттэй төрийн өгөгдөл хөтөлбөр"-ийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Биеийн тамир, спортын салбарын мэдээллийн урсгалын удирдлага, зохион байгуулалтыг боловсронгуй болгох цахим мэдээллийн портал хуудас хийн аймгуудын Биеийн тамир, спортын газрууд, спортын холбоодод удирдах эрхийг олгох, хэрхэн ашиглах, хөтлөх талаар сургалт энэ 2 дугаар сарын 08 ны өдөр Улаанбаатар хотод болох гэж байна. Удирдамжтай энд дарж танилцана уу. 

Mongolian

“Универсиад”-д оролцох тамирчдыг үдэн гаргалаа

Казахстаны Алматы хотод энэ сарын 29-нд эхлэх Дэлхийн оюутны өвлийн спортын “Универсиад” наадамд оролцох Монголын баг тамирчдыг үдэн гаргах ёслол өнөөдөр Спортын төв ордны хурлын танхимд боллоо. Тус ёслолд БСШУС-ын дэд сайд Ё.Отгонбаяр, БТСГ-ын дарга Ц.Шаравжамц, Казахстан улсаас Монгол Улсад суугаа бүрэн эрхт Элчин сайд К.Кобландинас болон Монголын цанын холбооны ерөнхийлөгч Д.Хишигжаргал, тэшүүрийн холбооны ерөнхийлөгч Д.Болормаа нар оролцов. Энэ үеэр тус наадамд цанын төрөлд оролцох Ч.Отгонцэцэг, тэшүүрийн тамирчин Б.Тулга нар тамирчны тангаргаа өргөсөн юм.

Mongolian