Мэдээ мэдээлэл

“ТУСГАЙ БАЙГУУЛЛАГУУДАД БИЕИЙН ТАМИР, СПОРТЫН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ЗОХИОН БАЙГУУЛАХ НЬ” СЭДЭВТ УУЛЗАЛТ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОГДЛОО.

Өнөөдөр Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Биеийн тамир, спортын газрын Биеийн тамирын бодлогын хэрэгжилтийн зохицуулалтын хэлтсээс “Тусгай байгууллагуудад биеийн тамир, спортын үйл ажиллагааг зохион байгуулах нь” сэдэвт уулзалт хэлэлцүүлэгийг холбогдох удирдах албан тушаалтны дунд зохион байгууллаа. Тус уулзалт хэлэлцүүлэгт ЗГХА-Биеийн тамир, спортын газрын дарга Ц.Шаравжамц, Спортын бодлогын хэрэгжилтийн зохицуулалтын хэлтсийн дарга О.Баттулга, Биеийн тамирын бодлогын хэрэгжилтийн зохицуулалтын хэлтсийн хамт олон болон Онцгой байдлын ерөнхий газрын “Аврагч” биеийн тамир, спортын хорооны

Mongolian

"ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ХҮҮХДИЙН БИЕИЙН ТАМИРЫН ХИЧЭЭЛИЙН АРГА ЗҮЙГ САЙЖРУУЛАХ НЬ" СЭДЭВТ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

“Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн биеийн тамирын хичээлийн арга зүйг сайжруулах нь” сэдэвт сургалтыг 2018 оны 03 дугаар сарын 23-ны өдөр Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны хурлын танхимд  зохион байгууллаа. Сургалтад БСШУСЯамны Тусгай хэрэгцээт боловсрол хариуцсан мэргэжилтэн, Боловсролын хүрээлэнгийн Тусгай хэрэгцээт боловсрол болон биеийн тамирын асуудал хариуцсан эрдэм шинжилгээний ажилтнууд, нийслэлийн оюуны бэрхшээлтэй хүүхдийн 25, 55, 63, 70 дугаар сургууль, харааны бэрхшээлтэй  хүүхдийн 116-р сургууль, сонсголын бэрхшээлтэй  хүүхдийн 29 дүгээр сургуулиудын сургалтын менежер,

Mongolian

УЛСЫН ХЭМЖЭЭНД АЖ АХУЙН НЭГЖ, БАЙГУУЛЛАГЫН БИЕИЙН ТАМИР, СПОРТЫН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ХӨГЖҮҮЛЭХ БИЕИЙН ТАМИР, АРГА ЗҮЙН СУРГАЛТ СЕМИНАР ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

     Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Биеийн тамир, спортын газраас хамтран Монгол Улсын Биеийн тамир, спортын тухай хуулийн гуравдугаар бүлгийн 12, 13, 14, 15 дугаар зүйл, ЗГХА-Биеийн тамир, спортын газрын даргын 2018 оны А/71 дүгээр тушаалыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд “Улсын хэмжээнд аж ахуйн нэгж, байгууллагын биеийн тамир, спортын үйл ажиллагааг хөгжүүлэх биеийн тамир, арга зүйн сургалт семинар”-ыг 2018 оны 3 дугаар сарын 13-14-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгууллаа.  Сургалт семинарт оролцвол зохих 27 байгууллагаас 23 байгууллаг

Mongolian

СУДАЛГАА НӨХӨН ИРҮҮЛЭХ ТУХАЙ

АЙМАГ, НИЙСЛЭЛ, ДҮҮРЭГ, ЗЭВСЭГТ ХҮЧИН, ОНЦГОЙ БАЙДЛЫН БОЛОН ХУУЛЬ САХИУЛАХ  БАЙГУУЛЛАГА ДАХЬ БИЕИЙН ТАМИР, СПОРТЫН ГАЗАР, ХОРООДЫН ДАРГА НАРТ 2018,02,13-ны өдрийн 1/86 тоот  "Судалгаа авч, нэгтгэл ирүүлэх тухай" албан бичгийн хариуг товлосон цаг хугацаанд буюу 2018,03,01-ний дотор ирүүлж амжаагүй ЧИНГЭЛТЭЙ, БАГАХАНГАЙ, БАГАНУУР дүүргүүд, БАЯН ӨЛГИЙ, ХОВД, ХӨВСГӨЛ аймгууд, АЛДАР, АВРАГЧ, ХҮЧ, ХИЛЧИН, СҮЛД зэрэг тусгай газрын спортын хороод 2018 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн дотор яаралтай ирүүлэхгүй бол Улсын нэгдсэн судалгаа гаргах боломжгүй байгааг анхаарна уу.  

Mongolian

БТС-ын статистикийн тооллого дуусахад 2 хоног үлдлээ

Биеийн тамир, спортын салбарын анхдугаар улсын тооллого 2017 оны 11 дүгээр сарын 25 наас эхэлсэн бөгөөд одоогийн байдлаар улсын хэмжээнд 998 спортын барилга байгууламж, 836 спорт заал, 609 гадна талбай, 11976 спортын цол зэрэгтэй тамирчид бүртгүүлсэн байна. Бүртгэлийг  тухайн аймаг, нийслэл, дүүргийн биеийн тамир, спортын  хороо, Засгийн Газрын Хэрэгжүүлэгч Агентлаг Биеийн Тамир, Спортын Газрын Гадаад харилцаа, статистик, мэдээллийн технологийн хэлтэст тус тус бүртгүүлж болно.

Mongolian

Үндэсний шигшээ багийн тамирчид 2017 онд

Улиран одож буй 2017 он спортынхны хувьд түүхэнд анхдагч болж үлдэх олон, олон амжилт, ялалтаар дүүрэн сайхан жил болж өнгөрч байна. Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Биеийн тамир спортын газар 19 спортын төрөлд шигшээ багийг тогтмол барьж байгаа бөгөөд энэ жил шигшээ багийн тамирчид зөвхөн насанд хүрэгчдийн ДАШТ-ээс дөрвөн алт, гурван мөнгө, долоон хүрэл нийт 14 медаль хүртжээ. Өмнө нь ДАШТ-ээс найман медаль хүртсэн нь дээд амжилтад тооцогдож байв.

Mongolian

САУЭША-нд шинэ тоног төхөөрөмж ирлээ

ЗГХА, Биеийн тамир, спортын газрын Спортын анагаах ухаан, эрдэм шинжилгээний алба Англи улсад үйлдвэрлэгдсэн дөрвөн төрөл (БТЛ-5000, Шоквейв, Саларис, Мөсөн ванн)-ийн тоног төхөөрөмж орж ирлээ. Эхнийх нь буюу "БТЛ-5000" нь дөрвөн төрлийн шарлага (цахилгаан, дууны дохио, лазер, соронзон долгионы эмчилгээ) хийдэг аппарат юм. Энэ төхөөрөмжөөр 200 төрлийн онош авах боломжтой. Хоёр дахь нь буюу "Шоквейв" нь хүчтэй дууны долгионы аппарат бөгөөд булчингийн үрэвсэл, ясны ургалт, шохойжилтыг эмчилдэг. Энэхүү аппаратыг "Рио-2016" олимпийн наадмын үеэр ашиглаж байсан билээ.

Mongolian

Олон улсын Авлигын Эсрэг өдөр 12 сарын 9

Хүмүүс ихэвчлэн авлигыг энгийн үзэгдэл, амьдралын нэг хэсэг гэж хүлээн зөвшөөрч, эвлэрсэн байдаг. Гэвч авлигын эсрэг нэгдэж хамтдаа тэмцвэл улс орон, нийгэм, олон нийтэд ашиг тустай байх болно.

Mongolian

Статистикийн асуулгын маягтын талаарх залруулага

Өмнө нь та бүгдэд маягт, нөхөх заавартайгааа хамт та бүгдэд илгээгдсэн байгаа. Спортын барилга, байгууламжийн Ерөнхий асуулга буюу Маягт БТС-1 гэсэн маягтын хувьд алдаа гарсан байна. Өөрөөр хэдвэл өмнө нь илгээхдээ БТС-1 гэсэн маягтын алдаатай хувилбарыг илгээсэнд та бүгдээс хүлцэл өчье. Энэ удаад БТС-1 гэсэн маягтыг засварлан бусад маягтуудын хамт дахин илгээлээ. БТС-1 гэсэн маягтын зөв хувилбар нь 2-р асуулт болох Өмчийн хэлбэр гэсэн асуултын дор үргэлжлүүлэн 3 болон 4-р асуултыг оруулсан байгаа. Тэдгээр асуулт нь Спорт заалны тоо болон гадаа талбайн тоог асуусан байгаа.

Mongolian