Мэдээ мэдээлэл

Улсын тооллого энэ онд

Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “Биеийн тамир, спортын салбарын мэдээллийн цахим сан” бүрдүүлэх ажил хэрэгжүүлэхээр тусгасан билээ. Энэ ажлын хүрээнд Боловсрол соёл шинжлэх ухаан, спортын яам чиглэл өгч Үндэсний статистикийн хороо, ЗГХА-Биеийн тамир, спортын газар хамтран биеийн тамир, спортын салбарын статистикийн улсын анхдугаар тооллогыг зохион байгуулахаар болов. Уг тооллого арваннэгдүгээр сарын 25-наас арванхоёрдугаар сарын 20-нд өрнөх юм.

Mongolian

Казаxстан Улсын нийслэл Астана xотод ЭХСПО-2017

 2017-08-17-18 ний өдөр Казаxстан Улсын нийслэл Астана xотод ЭХСПО-2017 Олон улсын үзэсгэлэн xудалдааны үер зоxиогдсон Дэлxийн Нүүдэлчин Улсуудын Үндэсний спортын төрөл морин дээрxи барилдаан "Аударыспак "-ын дэлxийн аварга шалгаруулаx тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн оролцсон Баян-Өлгий аймгийн баг тамирчид болоx 80кг Серик Женисбек,90 кг Аxби Баxытбек нар мөнгөн медаль,+90кг-ийн жинд Баясгалан Досжан xүрэл медаль xүртэж багаараа 2-р байр эзэллээ. 

Mongolian

Олон Улсын Хүүхдийн Спортын 7-р Наадам Улаанбаатар хотод зохион байгуулагдана.

Олон Улсын Спортын Хүүхдийн Наадам нь 3 дахь удаагаа нийслэл Улаанбаатар хотноо  8 дугаар сарын 12-оос 17-ны өдрүүдэд зохион байгуулагдах гэж байна. Энэхүү наадамд Монгол, ОХУ-ын Буриад, БНХАУ-ын ӨМӨЗО-ны нийт 1000 гаруй тамирчид Байт харваа, Бокс, Волейбол, Жудо, Сагсан бөмбөг, Таеквандо, Теннис, Футзал, Хөнгөн атлетик, Чөлөөт бөх, Ширээний теннис гэсэн спортын 11 төрлөөр оролцоно. Уг наадамд оролцогч нийт тамирчид Олон Улсын Хүүхдийн Найрамдал Төвд байрлах бөгөөд 6 хоногийн туршид хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдөх болно.

Mongolian

“Дэлхийн тоглолт”-д оролцох тамирчдыг үдэн гаргалаа

Польшийн Вроцлав хотод олимпийн бус төрлийн олимп хэмээн нэрлэгддэг “Дэлхийн тоглолт-2017” их наадам энэ сарын 20-30-нд болно. Арав дахь удаагийн наадамд эх орноо төлөөлөн оролцох Монголын баг тамирчдыг үдэн гаргах ёслол БСШУСЯ-ны хүндэтгэлийн танхимд болов. Энэ ёслолд БСШУСЯ-ны сайд Г.Чулуунбаатар, Биеийн тамир, спортын бодлогын газрын дарга С.Чинбат, БТСГ-ын дарга Ц.Шаравжамц тэргүүтэй салбарын удирдлагууд тус наадмын Монголын багийн тугч Д.Нацагдоржид алтан соёмбот төрийн далбаагаа гардуулж, тэмцээнд оролцох тамирчдад хүндэтгэл үзүүллээ.

Mongolian

Дифлимпийн Зуны ХХIII наадамд оролцох Монголын баг тамирчдыг үдэн гаргах ёслолын арга хэмжээ боллоо

Зуны Дифлимпийн XXIII наадамд оролцох монголын баг тамирчдыг үдэн гаргах ёслолын ажиллагаа 2017 оны 07 дугаар сарын 06 өдөр Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны хүндэтгэлийн танхимд боллоо. Үдэн гаргах арга хэмжээнд БСШУС-ын сайд Г.Чулуунбаатар, сайдын зөвлөх Ж.Цолмон, ЗГ-ын хэрэгжүүлэгч агентлаг-Биеийн тамир, спортын газрын Төрийн Захиргааны удирдлага, санхүүгийн хэлтсийн дарга Ц.Одонбаяр нар оролцов.

Mongolian

“ТАМИРЧДЫН ӨДӨР”-ийг 2017 оны 7 дугаар сарын 1 нд орон даяар тэмдэглэнэ.

Энэ жилийн Монгол Улсын “Тамирчдын өдөр”-ийг нийслэл, орон нутгийн төв талбайд 2017 оны 7 дугаар сарын 01-ний өдөр орон даяар нэгэн зэрэг тэмдэглэнэ.   

 

Улаанбаатар хотноо зохиогдох “Тамирчдын өдөр”-ийг

тэмдэглэх өдөрлөгийн хөтөлбөр

 

09.30 цагт: Нээлтийн ёслол

09.40 цагт: Шагнал гардуулалт

10.00 цагт: Спортын үзүүлэх тоглолт

                   Урлагийн тоглолт

Mongolian

МЭНДЧИЛГЭЭ

            Эрхэм хүндэт биеийн тамир, спортын салбарын төрийн болон төрийн бус байгууллагын нийт ажилтан, албан хаагч, үе үеийн удирдлага ахмадууд, тамирчин, дасгалжуулагч та бүхэнд Монголын тамирчдын өдрийн халуун мэндийг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Биеийн тамир, спортын газрын нэрийн өмнөөс болон хувиасаа хүргэе. 

Mongolian

БТС-ын салбарын бүх СУДЛААЧДЫН АНХААРАЛД

БТС-ын салбарын бүх СУДЛААЧДЫН АНХААРАЛД
2017 оны VIII/12-18 өдрүүдэд УБ хотод зохиогдох "МОНГОЛ ТУУРГАТАН" хүүхдийн наадмын хүрээнд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг БТСГ-аас "SPORT FOR CHILDREN" сэдэвт ОХУ-ын Буриад, Якут, БНХАУ-ын ӨМӨЗО-ны эрдэмтэд оролцсон олон улсын эрдэм шинжилгээний хурал зохион байгуулагдана.
Судлаачдыг тус олон улсын эрдэм шинжилгээний хуралд өргөнөөр оролцохыг УРЬЖ БАЙНА.
Эрдэм шинжилгээний бага хурлыг 2017 оны 08 дугаар сарын 14-ний өдөр 08.30-17.30 хооронд явуулна.
Эрдэм шинжилгээний хурлын зорилго:

Mongolian

"Олимпийн өдөр" тохиож байна

Зургадугаар сарын 23. Энэ өдрийг орчин үеийн олимпизмийн хөдөлгөөн үүссэн гэж үздэг бөгөөд 1948 оны Лондоны олимпийн наадмаас хойш "Олон улсын олимпийн өдөр" хэмээн тэмдэглэдэг болсон. Өдгөө энэ баярыг Олон улсын олимпийн хороонд гишүүнчлэлтэй 205 орон өргөн дэлгэр тэмдэглэж байна. Тэгвэл өнөөдөр 10:00 цагаас Монголын Үндэсний олимпийн хорооны "Бөртэ чоно" талбайд "Олимпийн өдөр"-ийн нээлтийн ёслол болох юм. Тус ёслолд зуны олимпийн наадмаас медаль хүртсэн үе үеийн төлөөлөл хүрэлцэн ирэх бөгөөд МҮОХ, БТСГ-ын удирдлагууд тэдэнд хүндэтгэл үзүүлэх юм байна..

Mongolian

Хөгжлийн бэрхшээлтэй иргэд спортын ордонтой болно

Энэ ажлыг анх санаачилсан хүн нь Монголын пара хөнгөн атлетикийн холбооны ерөнхийлөгч Б.Батдорж юм. Тэр 2009 онд хөгжлийн бэрхшээлтэй мянга, мянган иргэдийн эрүүл мэнд, идэвхитэй хөдөлгөөнд анхаарал хандуулж, спортын ордон барих төслийг одоогийн УИХ-ын дарга М.Энхболдод танилцуулж байв. Түүний энэхүү санаачлагыг М.Энхболд дарга дэмжиж, дараа жил нь ордон барих ажлын эхлэл тавигдсан байна. Өнгөрсөн жил БНХАУ-ын буцалтгүй тусламжаар Монголын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн спортын ордон барих санамж байгуулжээ.

Mongolian