Мэдээ мэдээлэл

ҮНДЭСНИЙ ШИГШЭЭ БАГИЙН ТАМИРЧНЫ ТАНГАРАГ ӨРГӨХ ЁСЛОЛ БОЛНО

Дэлхийн спортын тавцанд Монгол улсыг 2016-2020 онд төлөөлөх Үндэсний шигшээ багийн тамирчин, дасгалжуулагч сонгон шалгаруулалт өндөрлөж бүрэлдэхүүн албан ёсоор зарлагдсан. 

Mongolian

ОХУ-ын Засгийн газрын тэтгэлэг, тусгай тэтгэлгийн хүрээнд бакалавр, магистр, докторын сургалтад суралцуулах сонгон шалгаруулалт зарлагдлаа /2017-2018/

Улаанбаатар дахь Оросын шинжлэх ухаан соёлын төв, Холбооны Россотрудничество агентлагийн Монгол Улс дахь төлөөлөгчийн газар нь 2017/2018 оны хичээлийн жилд Оросын Холбооны Улсын холбооны төсвийн хөрөнгөөр оросын их дээд сургуулиудад элсэн суралцах горилогчдын дунд явуулах сонгон шалгаруулалтыг зохион байгуулна.  Уг сонгон шалгаруулалтанд Монгол Улсын иргэн, Монгол Улсад байнга оршин суудаг ОХУ-ын иргэн оролцох эрхтэй.

Сонгон шалгаруулалт хоёр үе шаттай явагдана. Үүнд:

Mongolian

Авлигаас урьдчилан сэргийлэх олон нийтийн дэд зөвлөлийн гишүүний сонгон шалгаруулалт зарлаж байна

Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн дарга бөгөөд Хууль зүй дотоод хэргийн сайд, Авлигатай тэмцэх газрын даргын 2017 оны 3 дугаар сарын 9-ны өдрийн А/53, А/44 хамтрасан тушаалаар батлагдсан "Авлигаас урьдчилан сэргийлэх олон нийтийн дэд зөвлөлийн ажиллах журам" -ын дагуу дараах шаардлага хангасан иргэнийг дэд зөвлөлийн гишүүнээр ажиллахыг урьж байна.Тавигдах шаардлага:

Mongolian

Г.Одбаяр "Их дуулга" ангилалд анх удаагаа түрүүллээ

"Баку-2017" олон улсын жүдо бөхийн холбооны "Их дуулга" тэмцээний хоёр дахь өдөр "Женко" клубийн тамирчин ОУХМ Ганбаатарын Одбаяр алтан медаль хүртлээ. Тэрбээр хэсэгтээ Украин, Азербайжаны бөхчүүдийг ялаад их шөвөгт "Лондон-2012" олимпийн наадмын аварга, "Рио-2016" олимпийн хүрэлтэй Гүржийн алдарт бөх Лаша Шавдатуашвилиг ялсан. Улмаар аваргын төлөө дэлхийн хошой аварга, олимпийн мөнгөн медальтай Японы Рики Накаяаг вазари үнэлгээгээр ялснаар "Их дуулга" ангилалын анхны түрүүгээ авлаа.

Mongolian

Гавьяат тамирчин Э.Содномпилжээ Дэлхийн цомд түрүүллээ

АНЭУ-ын Дубай хотод пауэрлифтингийн Дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээн болов. Тэмцээнд манай улсаас “Рио-2016” паралимпийн наадмын хүрэл медальт, гавьяат тамирчин Э.Содномпилжээ цээж шахалтын 97 кг-д алтан медаль хүртлээ. Энэ амжилт нь Монголын пауэрлифтингийн түүхэнд Дэлхийн цомын анхны алтан медаль гэдгээрээ онцлогтой. Э.Содномпилжээгийн жинд нийт 15 тамирчин өрсөлдсөн бөгөөд тэрээр 220 кг-ыг шахсанаар түрүүлэв. Тэрээр тус тэмцээний хошой мөнгөн медальтан юм. Түүний хувьд хэдхэн хоногийн өмнө болсон УАШТ-ий үеэр 227.5 кг-ыг шахаж улсын дээд амжилт тогтоосон билээ. 

Mongolian

Г.Болдбаатар аварга буурь зааж түрүүллээ

Дюссельдорфын Гран При тэмцээний эхний өдөр Үндэсний шигшээ баг болон Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрийн "Хангарьд" спорт хорооны тамирчин 2014 оны Чельябинскийн дэлхийн аварга, гавьяат тамирчин Ганбатын Болдбаатар түрүүллээ. Тэрбээр мөнхийн өрсөлдөгч Гүржийн Амиран Папинашвилиг вазари үнэлгээгээр ялж, алтан медаль хүртсэн.

Mongolian

Спортын салбарт гурван гавьяат мэндэллээ

Сар шинийн баярыг тохиолдуулан өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж улс эх орондоо ихийг бүтээсэн зарим хүнд өнөөдөр Төрийн дээд одон, медаль гардууллаа. Үүнд манай спортын гавьяат гурваар нэмэгдсэн байна.

Mongolian