Мэдээ, мэдээлэл

ОУ-ын Эмэгтэйчүүдийн баярт зориулсан "Мартын 8" 2018 оны ӨХТ-ын тэмцээн

ОУ-ын Эмэгтэйчүүдийн баярт зориулсан "Мартын 8" ӨХТ-ын тэмцээн Мандах Наран төвд амжилттай явагдаж дууслаа. Нийт 6 байгууллагын Өндөр хурдны телеграфчин 24 бүсгүй оролцож авъяас, ур чадвараараа Хүлээн авалт, Нэвтрүүлэг, Morse Runner, RUFZ төрлүүдэд өрсөлдлөө. 1-р байр. Ж. Цэрэнлхам, 2-р байр. Н. Орлого, 3-р байрыг У. Удаахцэцэг нар эзэлж Алт, Мөнгө, Хүрэл медаль хүртлээ. СМ Ж. Цэрэнлхам Үсэг, Тоо хүлээн авах дасгалд минутанд 170 тэмдэгт хүлээн авч Улсын дээд амжилтыг шинэчлэн тогтоолоо. Мөн С. Бадамхишиг, Ц. Уранбилэг, Б. Болортуяа нар Радио спортын 3-р зэргийн болзол биелүүлсэн байна.

2017 оны Ази тивийн Аварга шалгаруулах Үнэг агналтын буюу Радио сонирхогчийн чиглэл олох тэмцээн

МРСХ 2017 оны Ази тивийн Аварга шалгаруулах Радио сонирхогчийн чиглэл олох тэмцээнийг өнгөрсөн оны 8 сард Улаанбаатар хотноо амжилттай зохион байгуулсан билээ. Тэмцээний дүн болон бусад мэдээг www.mrsf.mn сайтнаас үзнэ үү.

Улаанбаатар хотын 2017 оны АШ Радио сонирхогчийн чиглэл олох тэмцээн

Энэ сарын 17-нд 2017 оны Улаанбаатар хотын АШ РСЧО тэмцээн "Ойн булаг" амралтын газрын орчимд амжилттай зохион байгуулагдаж дууслаа. Тэмцээнд нийт 5 байгууллагын 50-иад тамирчин оролцож ур чадвар, авхаалж самбаа, мэдрэмжээ шалгалаа.Тэмцээний дүнгээс танилцуулбал:W19/35.1. Одончимэг, 065-р анги2. Сэлэнгэ, 065-р анги3. Г. Дулмаа, 124-р ангиМ19/М401. Ц. Болдбаатар, ҮБХИС2. Шижирбат3. Мөнх-Эрдэнэ, 189-р ангиW21.1. Одгэрэл, 065-р анги2. С. Саранчимэг, 0151-р анги3. Гэрэлтуяа, 189-р ангиМ21.1. Д. Батзаяа, 0151-р анги2. Н. Мөнх-Эрдэнэ, 0151-р анги3. На. Мөнх-Эрдэнэ, ҮБХИСБагийн дүн.1.

Улаанбаатар хотын АШ Өндөр хурдны телеграфын болон "Залуу Морзчин" тэмцээн

Өндөр хурдны Телеграфын Улаанбаатар хотын 2017 оны АШ болон "Залуу Морзчин" тэмцээнүүд энэ сарын 16-нд амжилттай зохион байгуулагдаж явагдлаа.Улаанбаатар хотын 2017 оны АШ тэмцээний Хүлээн авалт, Нэвтрүүлэг, Morse Runner, RUFZ төрлүүдийн нийлбэр дүнгээр Эмэгтэй ангилалд 1-р байрт ОУХСМ С. Буянтогтох, 2-р байрт ДМ. Н. Орлого, 3-р байрт Б. Учралбаяр, Эрэгтэй ангилалд СМ. Э. Чинзориг, Д. Амарсайхан, А. Мөнх-Амгалан нар шалгарлаа.

Манай холбоо Ази тивийн 2017 оны Аварга шалгаруулах 11 дэх удаагийн РСЧО тэмцээнийг Монголд зохион байгуулна.

Ази тивийн 2017 оны Аварга шалгаруулах Радио сонирхогчийн чиглэл олох буюу Үнэг агналтын тэмцээнийг өөрийн оронд зохион байгуулах эрхийг манай холбоо аваад байна. РСЧО буюу Үнэг агналтын энэхүү тэмцээнийг 8 сарын 20-ноос 25-ны өдрүүдэд Улаанбаатар хот орчимд зохион байгуулахаар бэлтгэл ажилдаа ороод байна. Уг тэмцээнийг W15, M15 W19, M19, W21, M21, W35, M40, W50, M50, W60, M60 M70 ангилалуудад Уламжлалт 144МГц, 3.5МГц-ийн төрлүүдээр зохион байгуулж явуулах юм. Манай холбоо энэхүү нэр хүндтэй тэмцээнийг 3 дах удаагаа зохион байгуулж байна.

ОУ-ын Эмэгтэйчүүдийн баярт зориулсан ӨХТ-ын тэмцээн

Олон улсын эмэгтэйчүүдийн баярт зориулсан бүсгүйчүүдийн ӨХТ-ийн тэмцээн амжилттай явагдаж дууслаа. Тэмцээнд 20 тамирчид оролцсоноос ӨХТ-ийн 4 төрлийн нийлбэр дүнгээр 1-р байрт СМ С. Буянтогтох, 2-р байрт СДМ Н. Орлого, 3-р байрт СМ Ж. Цэрэнлхам нар шалгарлаа. Энэхүү тэмцээний үеэр СМ. Ж. Цэрэнлхам Нэвтрүүлгийн холимогийн дасгалд нэг минутанд 99 тэмдэгт нэвтрүүлж,  СМ С. Буянтогтох RUFZ-ийн дасгалд 47,464 оноо авч Улсын дээд амжилтыг шинэчлэн тогтоосон байна. Мөн Б. Оюун, Я. Өлзийжаргал нар Радио спортын 3-р зэргийн болзол биелүүллээ.

Удахгүй болох үйл явдал

Товлогдсон үйл явдалгүй