Улаанбаатар хотын АШ Өндөр хурдны телеграфын болон "Залуу Морзчин" тэмцээн

Өндөр хурдны Телеграфын Улаанбаатар хотын 2017 оны АШ болон "Залуу Морзчин" тэмцээнүүд энэ сарын 16-нд амжилттай зохион байгуулагдаж явагдлаа.Улаанбаатар хотын 2017 оны АШ тэмцээний Хүлээн авалт, Нэвтрүүлэг, Morse Runner, RUFZ төрлүүдийн нийлбэр дүнгээр Эмэгтэй ангилалд 1-р байрт ОУХСМ С. Буянтогтох, 2-р байрт ДМ. Н. Орлого, 3-р байрт Б. Учралбаяр, Эрэгтэй ангилалд СМ. Э. Чинзориг, Д. Амарсайхан, А. Мөнх-Амгалан нар шалгарлаа. Багийн дүнгээр 1-р байрт ХЦ-ийн 0151-р анги, 2-р байрт ЗХ-ний 124-р анги, 3-р байрт ЗХ-ний 189-р ангиуд тус тус орсон байна."Залуу Морзчин" тэмцээний Хүлээн авалт, Нэвтрүүлэг, Morse Runner, RUFZ төрлүүдийн нийлбэр дүнгээр Эмэгтэй ангилалд 1-р байрт Б. Номин-Эрдэнэ, 2-р байрт Ц. Төгсжаргал, 3-р байрт Э. Ганчимэг, Эрэгтэй ангилалд 1-р байрт Ц. Бат-Өлзий, 2-р байрт Т. Мандах нар шалгарсан байна.