ОУ-ын Эмэгтэйчүүдийн баярт зориулсан "Мартын 8" 2018 оны ӨХТ-ын тэмцээн

ОУ-ын Эмэгтэйчүүдийн баярт зориулсан "Мартын 8" ӨХТ-ын тэмцээн Мандах Наран төвд амжилттай явагдаж дууслаа. Нийт 6 байгууллагын Өндөр хурдны телеграфчин 24 бүсгүй оролцож авъяас, ур чадвараараа Хүлээн авалт, Нэвтрүүлэг, Morse Runner, RUFZ төрлүүдэд өрсөлдлөө. 1-р байр. Ж. Цэрэнлхам, 2-р байр. Н. Орлого, 3-р байрыг У. Удаахцэцэг нар эзэлж Алт, Мөнгө, Хүрэл медаль хүртлээ. СМ Ж. Цэрэнлхам Үсэг, Тоо хүлээн авах дасгалд минутанд 170 тэмдэгт хүлээн авч Улсын дээд амжилтыг шинэчлэн тогтоолоо. Мөн С. Бадамхишиг, Ц. Уранбилэг, Б. Болортуяа нар Радио спортын 3-р зэргийн болзол биелүүлсэн байна. Тэмцээний Ерөнхий шүүгчээр З. Бат-Эрдэнэ, шүүгчдээр ОУХМ Ц. Гантулга, ОУХМ Ч. Чинбат, ОУХМ Ц. Болдбаатар нар ажилалаа. Тэмцээнд ZEUS, HST2006 зэрэг Тив дэлхийн тэмцээнүүдэд ашигладаг компьютерийн програм ашиглав.