ОУ-ын Эмэгтэйчүүдийн баярт зориулсан ӨХТ-ын тэмцээн

Олон улсын эмэгтэйчүүдийн баярт зориулсан бүсгүйчүүдийн ӨХТ-ийн тэмцээн амжилттай явагдаж дууслаа. Тэмцээнд 20 тамирчид оролцсоноос ӨХТ-ийн 4 төрлийн нийлбэр дүнгээр 1-р байрт СМ С. Буянтогтох, 2-р байрт СДМ Н. Орлого, 3-р байрт СМ Ж. Цэрэнлхам нар шалгарлаа. Энэхүү тэмцээний үеэр СМ. Ж. Цэрэнлхам Нэвтрүүлгийн холимогийн дасгалд нэг минутанд 99 тэмдэгт нэвтрүүлж,  СМ С. Буянтогтох RUFZ-ийн дасгалд 47,464 оноо авч Улсын дээд амжилтыг шинэчлэн тогтоосон байна. Мөн Б. Оюун, Я. Өлзийжаргал нар Радио спортын 3-р зэргийн болзол биелүүллээ. Тэмцээнд оролцсон нийт бүсгүйчүүддээ баяр хүргэж цаашдынх нь радио спортод өндөр амжилт хүсье.