Биеийн тамирын бодлогын хэрэгжилтийг зохицуулах хэлтэс

ХАНГАЙН БҮСИЙН СУРГАЛТ БОЛНО

Монгол Улсын “Биеийн тамир, спортын тухай хууль”, Ерөнхийлөгчийн 2010 оны 53 дугаар зарлиг, “Биеийн тамир, спортыг хөгжүүлэх талаар төрөөс баримтлах бодлого”, “Биеийн тамир, спортыг хөгжүүлэх цогц хөтөлбөр”, Засгийн газрын 2009 оны 05, 2014 оны 34 дүгээр тогтоол, ЗГХА, Биеийн тамир, спортын газрын энэ оны төлөвлөгөөг хэрэгжүүлэх зорилгын хүрээнд Хангайн бүсийн сургалтыг Орхон аймгийн Биеийн тамир, спортын газартай хамтран “Биеийн тамир, спортод хүн амын оролцоог эрчимжүүлэх нь” сэдвээр аравдугаар сарын 13-14-нд Орхон аймагт зохион байгуулна.

Mongolian

"Итгэл найдвар, Боломж Улаанбаатар- 2017" марафон гүйлт болно

 “Итгэл найдвар, Боломж Улаанбаатар - 2017” марафон гүйлтэнд оролцон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дэмжих үйлсэд хувь нэмрээ
оруулахыг урьж байна. дэлгэрэнгүй мэдээлллийг http://www.achillesmongolia.mn сайтаас авна уу. 

Mongolian

"DAWA-2017" нэрэмжит үзэсгэлэнт улаабаатар өртөөт марафоны олон улсын анхдугаар тэмцээний удирдамж

"DAWA-2017"  нэрэмжит үзэсгэлэнт улаабаатар өртөөт марафоны олон улсын анхдугаар тэмцээний удирдамж

Mongolian

Эрдэм шинжилгээний хурал болно.

"Хүн амын бие бялдрын хөгжилт, чийрэгжилтийн түвшин тогтоох сорилын өнөөгийн түвшин цаашдын чиг хандлага" сэдэвт эрдэм шинжилгээний хурлыг 2017 оны 5 дугаар сарын 10 -ны өдрийн 10.00-17.00 цагт улаанбаатар хотод зохион байгууллагдана. 

Mongolian

САППОРО 2017-ИЙН ӨӨР НЭГ АМЖИЛТ

8 дахь удаагийн Азийн өвлийн наадмыг зохион байгуулж буй Саппоро хот өмнө нь олимпийн наадмыг хүлээн авч байсан туршлагатай улс. Тэд 1972 онд Өвлийн 11-р Олимпийн наадмыг зохион байгуулж байсан билээ. Тэгвэл энэ жилийн Азийн наадамд нийт 1200 тамирчин өрсөлдөж байгаа нь 45 жилийн өмнөх олимпийн наадамд оролцсон тамирчдын тооноос илүү гарсан хэрэг болсон юм. 1972 онд нийт 35 улсын 1006 тамирчин Саппород ирж өрсөлдөж байжээ.

Mongolian

“АНХАН ШАТАН ДАХЬ БИЕИЙН ТАМИР, ЧИЙРЭГЖҮҮЛЭЛТИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА” СЭДЭВТ СУРГАЛТ СЕМИНАР СҮХБААТАР АЙМАГТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Биеийн тамир, спортын газар, Сүхбаатар аймгийн Биеийн тамир, спортын газартай хамтран “Анхан шатан дахь биеийн тамир, чийрэгжүүлэлтийн үйл ажиллагаа” сэдэвт сургалт семинарыг 2017 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр Баруун-Урт хотноо зохион байгууллаа.

Mongolian

Биеийн тамирын чиглэлээр төр, төрийн бус байгууллагатай хамтран ажиллах тухай

Биеийн тамирын чиглэлээр төр, төрийн бус байгууллагатай хамтран ажиллах удирдамжийг энд дарж үзнэ үү. 

Mongolian