Спортын бодлогын хэрэгжилтийг зохицуулах хэлтэс

ДАСГАЛЖУУЛАГЧИЙН МЭРГЭЖИЛ ДЭЭШЛҮҮЛЭХ СУРГАЛТ ЯВУУЛАХ БАЙГУУЛЛАГЫГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн А/839 дүгээр тушаалын хавсралтаар батлагдсан “Спортын сургалт-дасгалжуулалтыг удирдах, спортын тэмцээнд оролцуулах үйл ажиллагаа эрхлэх, эрх олгох журам”-ын 4.6.3, 4.6.4-д заасны дагуу дасгалжуулагчийн мэргэжил дээшлүүлэх сургалт явуулах байгууллагыг сонгон шалгаруулалтын зарлаж байна.
Сонгон шалгаруулалтад оролцох байгууллага дараах материалыг бүрдүүлж Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Биеийн тамир, спортын газрын бичиг хэрэгт ирүүлнэ.
- Байгууллагын товч танилцуулга

Undefined

2020 ОНД УЛСЫН ХЭМЖЭЭНД ЗОХИОН БАЙГУУЛАХ УЛСЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭНИЙ ТАЛААРХ МЭДЭЭЛЭЛ

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг- Биеийн тамир, спортын газрын 2020 оны Улсын аварга шалгаруулах тэмцээний хуваарьт нийт 54 спортын төрлийн 4 насны ангилалын 188 тэмцээн төлөвлөгдсөнөөс 01 дүгээр сарын 20-ны өдөр буюу Улсын онцгой комиссийн шийдвэр гарахаас өмнө 16 спортын төрлийн насанд хүрэгчид, өсвөрийн ангиллаар нийт 19 тэмцээн зохион байгуулагдсан байна. Нийтийг хамарсан арга хэмжээг хориглосонтой холбогдон 2, 3 дугаар сард нийт 27 спортын төрлийн Насанд хүрэгч, Залуучууд, Өсвөр, Ахмадын ангиллын 52 тэмцээн тодорхойгүй хугацаагаар хойшлогдоод байна.

Mongolian

МОНГОЛЫН БҮХ АРД ТҮМНИЙ ӨВЛИЙН СПОРТЫН ХV НААДМЫГ ЗОХИОН БАЙГУУЛСАН ТУХАЙ ТОВЧ ТАЙЛАН МЭДЭЭ

МОНГОЛЫН БҮХ АРД ТҮМНИЙ ӨВЛИЙН СПОРТЫН ХV НААДМЫГ

ЗОХИОН БАЙГУУЛСАН ТУХАЙ ТОВЧ ТАЙЛАН МЭДЭЭ

 

Undefined

Монголын хүүхдийн спортын VI наадмын өвлийн төрлийн шигшээ тэмцээнүүд эхлэнэ.

Монголын хүүхдийн спортын VI наадмын өвлийн төрлийн шигшээ тэмцээнүүд 2019 оны 3 дугаар сарын 1-3 өдрүүдэд зохион байгуулагдана. 

Цана - Скайресорт цанын баазад 

Тэшүүр - Хандгайт дахь тэшүүрийн талбай

Тусгай Олимпийн тэшүүр - Хүннү молл төвд /үзүүлэх төрлөөр/ тус тус явагдана. 

Undefined

Монголын хүүхдийн спортын VI наадам болон Монголын бүх ард түмний өвлийн спортын XV наадмын нэгдсэн заавар батлагдлаа.

Undefined

СПОРТЫН ТӨРЛИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛСАН ТУХАЙ ДҮГНЭЛТ

Биеийн тамир, спортын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.3 заалт, Эрүүл мэндийн сайд, Сангийн сайдын хамтарсан 2009 оны 53/45, Биеийн тамир, спортын даргын 2016 оны А/53 тоот тушаалыг тус тус үндэслэн 2018 онд Улсын аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулах спортын төрлийг сонгон шалгаруулах ажлын хэсгийн бүрэлдэхүүн улсын төсвөөс дэмжлэг хүсэж 2017 оны үйл ажиллагааны жилийн тайлангаа ирүүлсэн төрөл хариуцсан спортын 27 холбоодыг шалгуур үзүүлэлтээр үнэлгээ өгч Улсын аварга шалгаруулах насны ангилал тус бүрээр дүгнэлээ.

Undefined

Үндэсний спортын VI их наадмын цахим бүртгэл эхэллээ.

Монгол Улсын Засгийн газрын  2017 оны 269 дүгээр тогтоолын хэрэгжүүлэх ажлын хүрээнд   “Үндэсний спортын VI их наадам”- ыг орон даяар 2 үе шаттайгаар зохион явуулж байна. Их наадам удирдамжын дагуу зуны спортын төрлүүдийн тэмцээний цахим бүртгэл албан  ёсоор эхэлсэн тул Аймаг, дүүргийн биеийн тамир, спортын газар, хороод баг, тамирчдаа games.sport.gov.mn бүртгүүлэн хамрагдана уу. Бүртгэл 2018 оны 8 дугаар сарын 01 өдрөөр хаагдах тул анхаарч ажиллахыг хүсье.Жич: Цахим бүртгэлд хамрагдаагүй баг, тамирчид оролцох боломжгүй болохыг анхаарна уу.

Mongolian