Гадаад харилцаа, статистик, мэдээллийн технологийн хэлтэс

БОКСЫН ШИГШЭЭ БАГИЙН ТАМИРЧИД ШИМАДА ХОТОД БЭЛТГЭЛ ХИЙНЭ

“ТОКИО-2020” хөтөлбөрийн хүрээнд Япон улсын Шизоүка мужийн Шимада хотын орлогч дарга Үшио Шинго, олимпийн хэлтсийн дарга Ота Наоки, албаны дарга Чихоми Мацумото, нарийн бичгийн дарга Акира Като, мэргэжилтэн Б.Бадмаа нар манай улсад ирээд байна. Айлчлалын хүрээнд Монголын боксын Үндэсний шигшээ багийн тамирчдын 2019, 2020 оны олимпийн хамтарсан бэлтгэлийн талаар санал солилцож, хамтран ажиллах гэрээ байгуулах зорилготой байлаа.

Undefined

2018 оны Биеийнтамир, спортын “Албаны статистик” мэдээг гадаад харилцаа, статистик, мэдээлэл технологийн хэлтэс нэгтгэн боловсруулж гаргалаа.

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг –Биеийн тамир, спортын газар 2018 оны Биеийн тамир, спогртын салбарын “Албаны статистик мэдээ”-г нэгтгэн гаргасныг танилцуулж байна. Албаны статистик мэдээг нэгтгэхэд 21 аймгийн Биеийн тамир, спортын газар, Нийслэл, дүүргийн биеийн тамир, спортын хороодоос захиргааны статистик мэдээ цуглуулж нэгтгэн гаргадаг билээ.

Undefined

"Спортын сургалт, дасгалжуулалтад ДАРТФИШ технологийг нэвтрүүлэх нь" сэдэвт сургалт боллоо

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Засгийн газрын хэрэгжүлэгч агентлаг- Биеийн тамир, спортын газар, "Dartfish" олон улсын байгууллагатай хамтран "Спортын сургалт дасгалжуулалтад дартфишийн системийг нэвтрүүлэх нь" сэдэвт сургалтыг МУБИС-ийн Биеийн тамирын дээд сургуулийн лекцийн танхимд 2019.04.04-ний өдөр зохион байгууллаа. 
Сургалтыг Дартфиш компанийн Ойрхи Дорнод, Ази тивийн бүсийн Бизнесийн хөгжил хариуцсан захирал Мун Сэк Чун удирдан явуулж, 

•DARTFISH ТАНИЛЦУУЛГА, 
•DARTFISH ДЭВШИЛТЭТ ТЕХНОЛОГИ, 

Undefined

"Азийн хүүхдүүд" өвлийн хүүхдийн спортын анхдугаар наадамд оролцох баг тамирчдыг үдэн гаргах ёслолын арга хэмжээ болно.

ОХУ-ын Сахалинск хотноо 2019 оны 2 дугаар сарын 9-17 ны өдрүүдэд зохион байгуулагдах "Азийн хүүхдүүд" өвлийн спортын анхдугаар наадамд оролцох Монголын өсвөрийн шигшээ багийн тамирчдыг үдэн гаргах ёслолын арга хэмжээ 2019 оны 2 дугаар сарын 1-ний өдрийн 11 цагт Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Биеийн тамир, спортын газрын 303 тоот өрөөнд болно. Энэ удаагийн наадамд Монгол улсаас гүйлтийн цана, уулын цана, биатлон, шорт-трек төрлөөр нийт 13 тамирчин оролцох юм. 

Undefined

СПОРТЫГ ДЭМЖИХ САНГИЙН ХӨРӨНГӨӨР САНХҮҮЖҮҮЛЭХ ТӨСӨЛ, ХӨТӨЛБӨРИЙН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ

БОЛОВСРОЛ, СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААН, СПОРТЫН ЯАМ

СПОРТЫГ ДЭМЖИХ САНГИЙН ХӨРӨНГӨӨР САНХҮҮЖҮҮЛЭХ ТӨСӨЛ, ХӨТӨЛБӨРИЙН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ

Спортыг дэмжих сан нь 2019 онд хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний саналыг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны Биеийн тамир, спортын бодлогын газар 2 дугаар сарын 11-ны өдрийн 17.30 хүртэл хүлээн авч байна.

Спортыг дэмжих санд дараах чиглэлийн төсөл, арга хэмжээг хүлээн авна. Үүнд:

Mongolian

“НЭГ БҮС-НЭГ ЗАМ” ГРАНД ЧАЙНА СПОРТС ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ХҮҮХДИЙН СПОРТЫН НААДМЫН ТАНИЛЦУУЛГА

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд паралимпийн хөдөлгөөнийг таниулан, сурталчлах, паралимпийн спортод татан оролцуулах, залуу тамирчдын авъяасыг нээн илрүүлэх, амьдралын зөв дадал хэвшилтэй иргэн болгон төлөвшүүлэхэд энэхүү наадмын зорилго оршино.

Mongolian

СПОРТЫН ТӨРЛИЙН ХОЛБООД “ҮНДЭСНИЙ ШИГШЭЭ БАГИЙГ БҮРДҮҮЛЭХ, СПОРТЫН ТӨРЛИЙГ СОНГОХ ЗАРЛАЛ

Биеийн тамир, спортын тухай хуулийн 9.1.4 дэх заалтыг хэрэгжүүлэх зорилгоор Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2018 оны А/167 дугаар тушаалаар батлагдсан “Үндэсний шигшээ багийг бүрдүүлэх, спортын төрлийг сонгох, санхүүжүүлэх журам”-ын 2.13-т заасны дагуу улсын төсвөөс санхүүгийн дэмжлэг үзүүлэх спортын төрлийн холбоодын сонгон шалгаруулалтыг 2018 оны 5 дугаар сарын 22-ноос 6 дугаар сарын 11-ний өдрийг хүртэл зарлаж байна.

Mongolian

Засгийн Газрын Хэрэгжүүлэгч Агентлаг-Биеийн тамир,спортын газрын дарга Ц.Шаравжамц Япон улсын Шизүока мужийн албаны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

Засгийн Газрын Хэрэгжүүлэгч Агентлаг-Биеийн тамир,спортын газрын дарга Ц.Шаравжамц Япон улсын Шизүока мужийн Гадаад харилцааны хэлтсийн дарга Озава Казүхиса, Гадаад Харилцааны хэлтсийн зөвлөх дарга Сүгимура Эрдэнэхатан, Газар тариалангийн хэлтсийн ерөнхий мэргэжилтэн Кобаяаши Ээж, Газар тариалан судалгааны төвийн газрын дарга Яамада Хидэнари нартай БСШУСЯ-ны уулзалтын өрөөнд ажлын уулзалт хийлээ.

Mongolian

БТС-ын статистикийн тооллого дуусахад 2 хоног үлдлээ

Биеийн тамир, спортын салбарын анхдугаар улсын тооллого 2017 оны 11 дүгээр сарын 25 наас эхэлсэн бөгөөд одоогийн байдлаар улсын хэмжээнд 998 спортын барилга байгууламж, 836 спорт заал, 609 гадна талбай, 11976 спортын цол зэрэгтэй тамирчид бүртгүүлсэн байна. Бүртгэлийг  тухайн аймаг, нийслэл, дүүргийн биеийн тамир, спортын  хороо, Засгийн Газрын Хэрэгжүүлэгч Агентлаг Биеийн Тамир, Спортын Газрын Гадаад харилцаа, статистик, мэдээллийн технологийн хэлтэст тус тус бүртгүүлж болно.

Mongolian

САУЭША-нд шинэ тоног төхөөрөмж ирлээ

ЗГХА, Биеийн тамир, спортын газрын Спортын анагаах ухаан, эрдэм шинжилгээний алба Англи улсад үйлдвэрлэгдсэн дөрвөн төрөл (БТЛ-5000, Шоквейв, Саларис, Мөсөн ванн)-ийн тоног төхөөрөмж орж ирлээ. Эхнийх нь буюу "БТЛ-5000" нь дөрвөн төрлийн шарлага (цахилгаан, дууны дохио, лазер, соронзон долгионы эмчилгээ) хийдэг аппарат юм. Энэ төхөөрөмжөөр 200 төрлийн онош авах боломжтой. Хоёр дахь нь буюу "Шоквейв" нь хүчтэй дууны долгионы аппарат бөгөөд булчингийн үрэвсэл, ясны ургалт, шохойжилтыг эмчилдэг. Энэхүү аппаратыг "Рио-2016" олимпийн наадмын үеэр ашиглаж байсан билээ.

Mongolian