Гадаад харилцаа, статистик, мэдээллийн технологийн хэлтэс

Хөгжлийн бэрхшээлтэй иргэд спортын ордонтой болно

Энэ ажлыг анх санаачилсан хүн нь Монголын пара хөнгөн атлетикийн холбооны ерөнхийлөгч Б.Батдорж юм. Тэр 2009 онд хөгжлийн бэрхшээлтэй мянга, мянган иргэдийн эрүүл мэнд, идэвхитэй хөдөлгөөнд анхаарал хандуулж, спортын ордон барих төслийг одоогийн УИХ-ын дарга М.Энхболдод танилцуулж байв. Түүний энэхүү санаачлагыг М.Энхболд дарга дэмжиж, дараа жил нь ордон барих ажлын эхлэл тавигдсан байна. Өнгөрсөн жил БНХАУ-ын буцалтгүй тусламжаар Монголын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн спортын ордон барих санамж байгуулжээ.

Mongolian

Салбарын цахим мэдээллийн сангийн төсөл боловсруулах ажлын хэсгийн хурал боллоо

Биеийн тамир, спортын салбарын цахим мэдээллийн сангийн төслийг боловсруулах ажлын хэсэг 2017.оны 6 дугаар сарын 2 ны өдөр Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг- Биеийн тамир, спортын газрын хурлын зааланд боллоо. Тус хурлын зорилго нь Биеийн тамир, спортын салбарын мэдээллийн хангамжийн урсгалыг бий болгох, бүтэц зохион байгуулалтыг тодорхойлох, техник технологийг нэвтрүүлсэн цахим мэдээллийн сан бүрдүүлэх бодлогын даалгавар, төслийн боловсруулах юм.  

Mongolian

Спорт холбоодтой хамтран ажиллах гэрээ байгууллаа

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Биеийн тамир, спортын газрын дарга Ц.Шаравжамц өнөөдөр Үндэсний шигшээ багийн спорт холбоодын ерөнхийлөгчидтэй “Пёнчан-2018” Азийн өвлийн наадам болон “Токио-2020” зуны олимпийн наадамд баг тамирчдыг бэлтгэн оролцуулахад дэмжлэг үзүүлэн хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа. Тус ёслолд Үндэсний шигшээ багт харьяалагдаж буй нийт 11 спорт холбооны ерөнхийлөгч оролцов. Энэ хүрээнд спорт холбоод нь санхүү захиран зарцуулах, баг тамирчдаа бэлтгэл цугларалт, тэмцээн уралдаанд оролцох зэрэг асуудалд бие даан оролцох боломж бүрдэж байна.

Mongolian

БСШУСЯ, БТСГ-аас зохион байгуулсан "Биеийн тамир, спортын нээлттэй хаалганы өдөр"-ийн арга хэмжээ амжилттай болж өнгөрлөө

БСШУСЯ, БТСГ-аас зохион байгуулсан "Биеийн тамир, спортын нээлттэй хаалганы өдөр"-ийн арга хэмжээ амжилттай, сайхан өрнөлөө.

Mongolian

2017.05.20 "Биеийн тамир, спортын нээлттэй хаалганы өдөр" болно

 Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг - Биеийн тамир, спортын газраас "Биеийн тамир, спортын нээлттэй хаалганы өдөр"-ийг зохион байгуулах юм.

Mongolian

БНСУ-ын Сөүлын их сургуульд 2016-2017 оны магистрын сургалтанд суралцах хөтөлбөр

БНСУ-ын Сөүлын их сургуульд 2016-2017 оны магистрын сургалтанд суралцах хөтөлбөр

Шалгах хуудас төгсөгч 2017

Элсэх өргөдөл (2017 оны намар)

Хувийн тодорхойлолт болон судалгаа төлөвлөгөө (2017 оны намар)

Mongolian

"ДИЖИТАЛ ШИЛЖИЛТ БОЛОН БЛОКЧЕЙН" СЭДЭВТ СЕМИНАР БОЛЛОО

       Дэлхий нийтээр тоон технологийг нийгмийн бүх салбарт нэвтрүүлэх, мэдээлэл харилцаа холбооны технологид суурилсан үйлдвэрлэл үйлчилгээг нэмэгдүүлэх чиг хандлагыг баримталж байна. 

Mongolian