Мэдээ, мэдээлэл

ТАЛ НУТГИЙН МАРАФОН - 225 КМ, МЭНЭН-МАТАД ОЛОН УЛСЫН МАРАФОН ГҮЙЛТИЙН ТЭМЦЭЭН

Монголын хэт холын марафон гүйлтийн холбоо нь Mongolian gobi ultramarathon Menen-Matad edition-225км олон улсын тэмцээнийг 6 дахь жилдээ эх орныхоо үзэсгэлэнт тал хээрийг сурталчилах, холбооны үйл ажиллагааг таниулах, аялал жуулчлал, марафон гүйлтийн хослуулсан тэмцээнийг 2018.06.23-06.28-ны хооронд амжилттай зохион байгууллаа. Тэмцээн нь УБ-Дорнод-Мэнэн-Матадын тал-Сүхбаатар-Хэнтий аймаг-УБ маршрутаар авто машинаар 2225 км, гүйлтээр 225км замыг тууллаа. Мэнэн-70км, Матад-50км замыг тал хээрийн нутгаар гүйсэн нь тэмцээний онцлог байлаа.  Эрэгтэй:   1.

МАРАФОНЫ ШҮҮГЧДИЙГ БЭЛТГЭХ СУРГАЛТ СЕМИНАР

2018.05.08-ны өдөр ННБТСХ, Монголын хэт холын марафон гүйлтийн холбоо, МУБИС-ийн БТС хамтран Улаанбаатар марафоны шүүгчийн сургалт семинарыг амжилттай зохион байгууллаа. Нийслэл, дүүргүүдийн БТС-ын хороод, МУБИС-БТС, ҮБТДС, Мон-Алтиус, Аварга ДС, Шри Чинмойны баг нийт 104 шүүгч сургалтанд хамрагдлаа. Сургалтаар Улаанбаатар марафон-2018 зохион байгуулах, тэмцээний алдаа оноо, санамж, дүгнэлт, зөвлөгөө, шүүгчийн хариуцлага, томилгооны асуудлыг хэлэлцлээ. Уг сургалтанд хамрагдсан шүүгч нар Улаанбаатар марафон олон улсын тэмцээний тойргийн шүүгчээр ажиллах юм.  

"Дархан марафон"

"Дархан марафон"2018.04.28-ны өдөр цас, бороо, мөндөр орж тамирчдын жинхэнэ тэсвэр тэвчээр бэлтгэлжилтийг шалгаж "Өөрийгөө ялах марафон" гүйлтийн тэмцээн нь цаг агаарын хүнд нөхцөлд боллоо.

Мэнэн-Матад-225км олoн өдрийн гүйлт

Олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэнд оролцож Мэнэн-Матад-225км олoн өдрийн гүйлтийн тэмцээнд оролцох тамирчдын ,байрлах жуулчины баазуудтай хамтран ажиллах гэрээ байгууллаа

БНСУ, Чэжү хотын 100км ОУ тэмцээн

БНСУлсын – Чэжү хотод 2018-03-10 өдөр Уулын жимийн 60км ,80км , Засмал замын 50км,100км,200км төрлөөр хэт холын марафон гүйлтийн олон улсын тэмцээн зохион байгуулагдаж, эх орноо төлөөлөн оролцсон Р. Эрдэнэ-Оргил -Мөнгө, З. Нина /Хан-Уул/ 100км-н мастеруудын ангилалд Алтан медаль тус тус хүртлээ.

З.Нина нь Пусан хотын 50кмт 7 хоногийн өмнө түрүүлсэн бол дахин 100км Олон улсын тэмцээнээс алтан медаль хүртсэнд холбооныхоо Ерөнхийлөгч, Удирдах зөвлөл нийт гишүүдийнхээ нэрийн өмнөөс болон 2 шавьдаа баяр хүргэе.

БНСУ, Пусан хотын далайн эргийн 14 дэхь удаагийн 50км тэмцээн

2018.03.04 өдөр БНСУлсын Пусан хот зохиогдсон Далайн эргийн 14 удааг-н 50км-н аварга шалгаруулах тэмцээнд амжилтай оролцож З.Нина мастерууд-н ангилалд 1-р байр, Р.Эрдэнэ-Оргил 6-байранд тус тус шалгарлаа. Тэд нөгөөдөр 100км Чэжү- ОУ-н тэмцээнд оролцоно.

Багийн ахлагчаар холбооны гадаад харилцааны дарга Б. Анухатан ажиллаж байна.

Амжилт хүсье та нартаа.

Rotary Hong Kong Ultra Marathon 50km

Rotary Hong Kong Ultra Marathon 50km олон улсын тэмцээн амжилттай зохион байгуулагдлаа. Салхи бороо өгсүүр, уруу ихтэй зам нь тамирчны тэсвэр, тэвчээр хатуужлыг шалгасан тэмцээн боллоо. Монгол улсаа төлөөлөн оролцсон Холбооны шигшээ баг, Алдар спорт хороо, ЗХ-ний 110 -анги, Хөвсгөл аймгийн уугуул Д.Бадамхатан эмэгтэй тамирчдаас, эрэгтэйд Кени улсын тамирчин тус тус итгэл төгс түрүүллээ.

1. D.Badamhatan 03:49:52. Монгол
2. Fan Ching Yee. 03:59:19. Хятад
3. Susan Jemutai. 04:16:12. Кени

2018-03-06 эх орондоо ирнэ.

2018 онд “Чингисийн зам” цомын нэрэмжит олон өдрийн марафон гүйлтийн тэмцээнийг зохион байгуулхаар боллоо

2018.02.09-ний өдөр Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг БТСГ, ННБТСХороо, МХХМГХолбоо, Монгол Хятадын биеийн тамир спортын ерөнхий холбоо, “Гранд Чайна спорт хөгжил” ХХК хамтран 
1. “Чингисийн зам” цомын нэрэмжит олон өдрийн марафон гүйлт, 
2. “Үзэсгэлэнт Улаанбаатар” олон улсын өртөөт марафон гүйлтийн тэмцээнүүдийг тус тус зохион байгуулах 3 жилийн хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурлаа.

"Цэвэр агаар-Эм" сэдэвт 2 шөнө 3 өдрийн аялал

2017 оны Говь 225км ОУ тэмцээнийг амжилттай зохион байгуулсан баг хамт олон, тамирчид, шүүгчдэд хүндэтгэл үзүүлэн 2018 оны “Мэнэн- Матад 225км ОУ тэмцээн”-ий хэлэлцүүлэг “Цэвэр агаар – Эм” сэдэвт 2 шөнө 3 өдрийн аялал 2018.01.12-14ний өдрүүдэд амжилттай зохион байгуулагдлаа. Энэхүү аялалаар нийт хүмүүс 5 багт хуваагдаж 
- Мөсний гольф
- Цасны хөл бөмбөг
- Дартс 
- 4 бэрхийн тэмцээнүүдэд идэвхтэй оролцлоо. Багийн нийлбэр дүнгээр Б. Баярсайхан ахлагчтай “Арслан” баг тэргүүлж дурсгалын зүйлсээр шагнуулав.