Чөлөөт бөхийн олон улсын тэмцээнд амжилттай оролцлоо.

 Сэлэнгэ аймгийн Сүхбаатар хотноо 03 дугаар сарын 07-09-ны өдрүүдэд Жанжин Д.Сүхбаатарын нэрэмжит чөлөөт бөхийн өсвөр үеийн олон улсын тэмцээн зохион байгуулагдаж 36 багийн 716 тамирчид 22 багц медалийн төлөө өрсөлдлөө. Тус тэмцээнд манай аймгийн Э.Баттүшиг дасгалжуулагчтай баг тамирчид оролцож 2 алт 1 мөнгө 1 хүрэл медаль хүртлээ. 

Таеквондогийн тоот дасгалын улсын аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцлоо.

“Пумьзэ-2019” Таеквондогийн тоот дасгалын улсын аварга шалгаруулах тэмцээн 02 дугаар 09-11-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулагдаж 19 байгууллагын 220 гаруй тамирчин оролцож дүнгээ гаргалаа. Тус тэмцээнд манай аймгийн П.Ээбум дасгалжуулагчтай 6 тамирчин оролцож чөлөөт тоот дасгалын төрөлд Э.Доржсамбуу хүрэл, насанд хүрэгчдийн багийн төрөлд П.Ээбум хүрэл медаль тус тус хүртсэн амжилттай оролцоод ирлээ.

Хэвтээ шахалтын улсын аварга шалгаруулах тэмцээнд өсвөрийн баг тамирчид тэргүүн байр эзэллээ.

 Пауэрлифтингийн хэвтээ шахалтын хэрэглэлтэй, хэрэглэлгүй улсын аварга шалгаруулах тэмцээн Улаанбаатар хотноо 01 дүгээр сарын 24-27 өдрүүдэд зохион байгуулагдаж бүх насны ангилалд 34 багийн 482 тамирчин оролцлоо. Тус тэмцээнд Өвөрхангай аймгийн Д.Мөнхсүлд дасгалжуулагчтай баг тамирчид өсвөр ангилалд 6, залуучуудын ангилалд 1, насанд хүрэгчдийн ангилалд 1, мастер ангилалд 1 нийт 9 тамирчин оролцож өсвөрийн ангилалд: хөвгүүдийн 59 кг жинд Л.Отгон-Эрдэнэ 2 мөнгө, -74 кг жинд  Д. Даваадорж 2 алт, Б.Болортуяа 4-р байрт, мастер ангиллын 74 кг жинд С.

Удахгүй болох үйл явдал

Мэдээ, мэдээлэл

Клуб, секц, дугуйлангууд