Мэдээ, мэдээлэл

Спортын мастер Д.Сайдаа агсны нэрэмжит ширээний теннисний Ахмадын аймгийн аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдлаа.

Спортын мастер Д.Сайдаа агсны нэрэмжит 2018 оны ширээний теннисний Ахмадын аймгийн аварга шалгаруулах тэмцээнийг 09 дүгээр сарын 22-нд Хархорин сумын Спортын ордонд зохион байгууллаа. Тус тэмцээнд 8 байгууллагын эрэгтэй 24, эмэгтэй 20 тамирчин 3 насны ангиллаар оролцож дүнгээ гаргалаа.

Үндэсний бөхийн өсвөр үеийн аймгийн аварга шалгаруулах тэмцээн Бат-Өлзий суманд зохион байгуулагдлаа.

Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын харьяат аймгийн хурц арслан Г.Цэрэнбямбын нэрэмжит Үндэсний бөхийн өсвөр үеийн аймгийн аварга шалгаруулах тэмцээнийг Бат-Өлзий суманд 09 дүгээр сарын 22-23-нд зохион байгууллаа. Тус барилдаан 10 сумын 60 бөх 3 насны ангиллаар барилдаж дүнгээ гаргалаа. 16-насны ангилалд: Ж.Базаргарьд /Уянга/ 1-р байр, н.Саранцогт /Бат-Өлзий/ 2-р байр,н.

МУ-ын Хөдөлмөрийн баатар, Ардын багш, Гавьяат дасгалжуулагч Ч.Насантогтохын нэрэмжит жүдо бөхийн олон улсын тэмцээн амжилттай зохион байгуулагдлаа.

Аймгийн Засаг даргын ивээл дор 10 дах жилдээ зохион байгуулагдаж буй МУ-ын Хөдөлмөрийн баатар, Ардын багш, Гавьяат дасгалжуулагч  Ч.Насантогтохын нэрэмжит жүдо бөхийн өсвөр үеийн олон хотын тэмцээн 09 дүгээр сарын 13-15-ны өдрүүдэд МУ-ын Хөдөлмөрийн баатар, Дархан аварга Д.Цэрэнтогтохын нэрэмжит Спортын ордонд амжилттай зохион байгуулагдаж дүнгээ гаргалаа. Тэмцээний нээлтийн ажиллагаанд УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн, аймгийн Засаг дарга Г.Ганболд бусад албаны хүмүүс оролцож тамирчдад баяр хүргэлээ.

Үндэсний спортын VI их наадамд амжилттай оролцлоо.

 Засгийн газрын 2017 оны 269 дүгээр тогтоолын дагуу Үндэсний спортын VI их наадмын шигшээ тэмцээн 08 дугаар сарын 09-12-ны өдрүүдэд Хүй долоон худагт спортын 10 төрлөөр зохион байгуулагдаж, 21 аймаг, 9 дүүргийн 2000 тамирчин оролцлоо.

Үндэсний спортын VI их наадмын анхан шатны тэмцээнүүд амжилттай зохион байгуулагдлаа.

  Аймгийн Засаг даргын 2018 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн  А/94 захирамжийн дагуу Үндэсний спортын VI их наадмын анхан шатны тэмцээнийг үндэсний бөх, үндэсний сур, шагайн харваа, ширээний шагайн төрлүүдээр зохион байгуулаа. Уран уургач, бугуйлч, эмнэг булгиулагчийн тэмцээн 07 дугаар сарын 15-нд Бүрд суманд зохион байгуулагдана. Наадмын анхан шатны тэмцээнд 19 багийн 335 тамирчин оролцлоо.

Монгол Улсын Ардын багш, Гавьяат тамирчин Чимэдбазарын Дамдиншаравын нэрэмжит олон улсын тэмцээн боллоо.

“Мехико-1968” олимпийн хүрэл медальт, Монгол Улсын Ардын багш, Гавьяат тамирчин Чимэдбазарын Дамдиншаравын олимпийн наадмаас медаль хүртсэний 50 жилийн ойд зориулсан түүний нэрэмжит чөлөөт бөхийн өсвөр үе, залуучуудын олон улсын нээлттэй тэмцээн 5-р сарын 23-24-ний өдрүүдэд Спортын ордонд боллоо. Тэмцээнд 30- байгууллагын 270 гаруй тамирчин өсвөр үе, залуучуудын тус бүр найман жинд өрсөлдөв.

Софт волейболын аймгийн аварга шалгаруулах тэмцээн амжилттай зохион байгуулагдлаа.

Монголын Мастеруудын биеийн тамир, спортын Өвөрхангай аймаг дахь салбар хорооны нэрэмжит Софт волейболын аймгийн аварга шалгаруулах тэмцээнийг 2018 оны 05 сарын 26-ны өдөр МУХБаатар Д.Цэрэнтогтохын нэрэмжит спортын ордонд зохион байгууллаа. Тэмцээний үйл ажиллагааг нээж аймгийн засаг даргын орлогч, граунд гольфийн холбооны тэргүүн О.Батжаргал, ахмадын хорооны дарга Б.Баяртогтох,  улсын бүртгэлийн газрын дарга Софт волейболын холбооны тэргүүн З.Буянбадрах, БТСГ-ын дарга Б.Энхтөр нар үг хэлж арга хэмжээг нээлээ.

Р.Лхагвасүрэнгийн нэрэмжит, Граунд гольфын 1 жилийн ойн тэмцээн амжилттай зохион байгуулагдлаа.

  Өвөрхангай аймагт Граунд гольфын холбоо үүсэн байгуулагдсаны нэг жилийн ой, олон улсын алт, мөнгөн медальт Р.Лхагвасүрэнгийн нэрэмжит тэмцээнийг 2018 оны 05 сарын 12-13-ны өдрүүдэд Арвайхээр сумын Хүүхдийн паркт амжилттай зохион байгууллаа. Тэмцээн 3 ангилалаар явагдаж нийт 86 тамирчин оролцлоо. Тэмцээнийг аймгийн засаг даргын орлогч, Граунд гольфын холбооны тэргүүн О.Батжаргал, ММБТСХорооны ерөнхийлөгч МУГДасгалжуулагч Ч.Наранбаатар нар үг хэлж нээлээ.

Хөнгөн атлетикийн өсвөр үеийн улсын аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцлоо.

Хөнгөн атлетикийн улсын аварга шалгаруулах тэмцээн 05-р сарын 11-12-ны өдрүүдэд Хэнтий аймагт зохион байгуулагдаж 23 байгууллагын 400 гаруй тамирчин оролцлоо. Тус тэмцээнд манай аймгийн Б.Баярмаа дасгалжуулагчтай 16 тамирчин оролцож 800 м зайд Н.Лүндээжанцан хүрэл медаль хүртэж багийн дүнгээр 8-р байрт шалгарсан амжилттай оролцлоо.Тамирчдын бэлтгэл сургуулилт хийх хугацаанд хоол, байрны зардал болон тэмцээнд оролцох төсөв хөрөнгийг шийдэж өгсөн аймгийн ИТХурал, БТСГазар, Хөнгөн атлетикийн холбоо, “АЗЗА” ТӨХК-ий хамт олонд талархал илэрхийлж та бүхнийхээ ажилд өндөр амжилт хүсэн ерөөе.

Хөлбөмбөгийн өсвөр үеийн аймгийн аварга шалгаруулах тэмцээн боллоо.

  Хөлбөмбөгийн өсвөр үеийн аймгийн аварга шалгаруулах тэмцээнийг 05 дугаар сарын 05-06-ны өдрүүдэд аймгийн хөлбөмбөгийн холбоотой хамтран зохион байгууллаа. Тус тэмцээн 4 ангилалаар зохион байгуулагдаж 9 байгууллагын 495 тамирчин оролцож дүнгээ гаргалаа.