Үндэсний спортын VI их наадмын анхан шатны тэмцээнүүд амжилттай зохион байгуулагдлаа.

  Аймгийн Засаг даргын 2018 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн  А/94 захирамжийн дагуу Үндэсний спортын VI их наадмын анхан шатны тэмцээнийг үндэсний бөх, үндэсний сур, шагайн харваа, ширээний шагайн төрлүүдээр зохион байгуулаа. Уран уургач, бугуйлч, эмнэг булгиулагчийн тэмцээн 07 дугаар сарын 15-нд Бүрд суманд зохион байгуулагдана. Наадмын анхан шатны тэмцээнд 19 багийн 335 тамирчин оролцлоо. Үндэсний бөхийн барилдаанд аймгийн цолтой 13, сумын цолтой 18, залуу бөхөд 19, нийт 50 бөх барилдаж багийн дүнгээр 1-р байрыг М.Гантулга дасгалжуулагчтай Бүрд сум, 2-р байр Л.Мөнхжаргал ахлагчтай Хархорин сум, 3-р байрыг Т.Баярцэрэн ахлагчтай Хужирт сумын багууд; Үндэсний сур харваанд эрэгтэй 36, эмэгтэй 26, нийт 62 харваач оролцож цуваа болон багийн харваанд цэц мэргэнээ сориж багийн дүнгээр 1-р байрыг С.Баяржаргал ахлагчтай Арвайхээр сум, 2-р байрыг У.Ёндон ахлагчтай Зүүнбаян-Улаан сум, 3-р байрыг М.Чойгийдавга ахлагчтай Уянга сумын багууд; Шагайн харваанд 20 багийн 126 харваач цуваа харваа, багийн харваагаар оролцож багийн дүнгээр 1-р байрыг Т.Баярбат ахлагчтай Есөнзүйл сум, 2-р байрыг Б.Баярхүү ахлагчтай Өлзийт сум, 3-р байрыг Х.Энхбуян ахлагчтай Баян-Өндөр сумын багууд; Ширээний шагайн морь уралдуулах, шагай шүүрэх, шагай няслах төрлүүдэд насанд хүрэгч эрэгтэй, эмэгтэй 32, өсвөрийн 29 тамирчин оролцож багийн дүнгээр 1-р байрыг Д.Нарангэрэл ахлагчтай Төгрөг сум, 2-р байрыг Л.Мөнхжаргал ахлагчтай Хархорин сум, 3-р байрыг Д.Мөнхсүлд ахлагчтай Арвайхээр сумын багууд; Шагайн чавх харваанд 6 багийн 36 харваач оролцож Нэргүй ахлагчтай Хужирт сум, Мягмар ахлагчтай Арвайхээр сум, Ядамсүрэн ахлагчтай Хужирт сумын багууд эхний байруудыг эзэллээ. Үндэсний спортын VI их наадмын анхан шатны тэмцээнд түрүүлсэн баг, тамирчид 08 дугаар сард Улаанбаатар хотод зохион байгуулагдах шигшээ тэмцээнд оролцох эрхтэй боллоо.