Монголын Хүндийг өргөгчдийн баярт зориулсан тэмцээнээс 18 медаль хүртэж 11 дээд амжилтыг шинэчлэн тогтоолоо.

   Монголын Хүндийн өргөгчдийн баярт зориулсан өсвөр үе, залуучууд, ахмадын аварга шалгаруулах тэмцээн 2018 оны 12 дугаар сарын 03-04-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулагдаж 15 багийн 288 тамирчин оролцлоо. Тус тэмцээнд манай аймгийн Б.Дэмбэрэлдорж дасгалжуулагчтай  21 тамирчин оролцож 18 медаль хүртсэн амжилттай оролцлоо.

Спортын мастер Д.Сайдаа агсны нэрэмжит ширээний теннисний Ахмадын аймгийн аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдлаа.

Спортын мастер Д.Сайдаа агсны нэрэмжит 2018 оны ширээний теннисний Ахмадын аймгийн аварга шалгаруулах тэмцээнийг 09 дүгээр сарын 22-нд Хархорин сумын Спортын ордонд зохион байгууллаа. Тус тэмцээнд 8 байгууллагын эрэгтэй 24, эмэгтэй 20 тамирчин 3 насны ангиллаар оролцож дүнгээ гаргалаа.

Үндэсний бөхийн өсвөр үеийн аймгийн аварга шалгаруулах тэмцээн Бат-Өлзий суманд зохион байгуулагдлаа.

Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын харьяат аймгийн хурц арслан Г.Цэрэнбямбын нэрэмжит Үндэсний бөхийн өсвөр үеийн аймгийн аварга шалгаруулах тэмцээнийг Бат-Өлзий суманд 09 дүгээр сарын 22-23-нд зохион байгууллаа. Тус барилдаан 10 сумын 60 бөх 3 насны ангиллаар барилдаж дүнгээ гаргалаа. 16-насны ангилалд: Ж.Базаргарьд /Уянга/ 1-р байр, н.Саранцогт /Бат-Өлзий/ 2-р байр,н.

Удахгүй болох үйл явдал

Товлогдсон үйл явдалгүй