“ХАСУ КАП-2019” КЛУБУУДЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ ӨНДӨРЛӨЛӨӨ.

“Хасу Кап” клубуудын аварга шалгаруулах тэмцээн 2015 оноос хойш Хасумегаватт ХХК-ний дэргэдэх Мегастарс клубээс 5 дахь жилдээ амжилттай зохион байгуулагдаж өгчигдөр дүнгээ гаргалаа.

Энэ удаагийн тэмцээнд:

  • ЭРЭГТЭЙ: Алтайнбарс-Хилчин, АЙ БИ ТИ Тандерс, Хос бар, Тэнүүн-Огоо, Мегастарс 1, Мегастарс 2, Эрчим клуб

  • ЭМЭГТЭЙ: Алтайнбарс, Дабл Болл, Хобби Эйс, Тэнүүн-Огоо, Хилчин 1, Хилчин 2, Энагурэ нийт 14 багийн 170 гаруй тамирчид оролцож медалийн эзэд, шилдэгүүд шалгарлаа.

МВХ-ны 2019 ОНЫ ИДЭРЧҮҮДИЙН ХАНГАЙН, ЗҮҮН, ТӨВИЙН БҮСИЙН ТЭМЦЭЭНҮҮДИЙН ХУГАЦААНД ӨӨРЧЛӨЛТ ОРЛОО

Монголын волейболын холбооны 2019 оны Идэрчүүдийн Хангайн, Зүүн, Төвийн бүсийн тэмцээнүүдийн хугацаанд өөрчлөлт орлоо.

Тэмцээний заасан хугацаанд сурагчдын амралт болон аймгуудад гарсан хорио цээрийн хугацаанаас өөрчлөлгдөж болзошгүйг анхаарна уу.

Хангай бүс - Орхон аймагт 3 дугаар сарын 23-25-нд /охид, хөвгүүд эхний 3 байр/

Зүүн бүс - Хэнтий аймагт 3 дугаар сарын 23-25-нд /охид, хөвгүүд эхний 3 байр/

ХАСУ КАП-2019 КЛУБУУДЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН 2 ДУГААР САРЫН 22-24, 3 ДУГААР САРЫН 1-3-НЫ ӨДРҮҮДЭД ЭКО СПОРТ ЦОГЦОЛБОРТ БОЛНО.

Хасумегаватт ХХК, Монголын волейболын холбоотой хамтран зохион байгуулдаг "ХАСУ КАП-2019" клубуудын аварга шалгаруулах тэмцээн 2 дугаар сарын 22-24, 3 дугаар сарын 1-3-ны өдрүүдэд Био комбинат дахь Эко спорт цогцолборт болно. 

Тэмцээний техникийн зөвлөгөөн  2 дугаар сарын 15-ны 14 цагт МОҮХ-ны 407 тоот хурлын танхид болно. 

Удахгүй болох үйл явдал

Товлогдсон үйл явдалгүй