"ХЭРЛЭН АНД" мөсний шагайн анхдугаар тэмцээн

Арга хэмжээ, үйл явдал болох огноо: 
Saturday, February 18, 2017 to Sunday, February 19, 2017

2017 оны 02 сарын 18, 19-нд Хэнтий аймгийн Чингис хотноо Хэрлэн голын тунгалаг мөсөн дээр "ХЭРЛЭН АНД" мөсний шагайн анхдугаар тэмцээн зохиогдох тул тэмцээнд оролцох харваачид 91069595 дугаарт холбогдон бүртгүүлнэ үү. 17-нд буюу баасан гарагийн өглөө хотоос гарч Багануурын цаадах Хэрлэнгийн гүүрний орчимд адал явдалт, хөгжөөнт бооцоот тэмцээн зохион, улмаар Чингис хот орох болно.  Зохион байгуулагчид :

  • Монголын үндэсний мөсний шагайн холбоо.
  • Хэнтий аймгын Улаанбаатар хот дахь нутгын зөвлөл
  • Хэнтий аймгын ЗДТГазар
  • Хэнтий аймгын БТСХороо
  • "Хан хэнтий" мөсний шагайн холбоо