Мэдээ мэдээлэл

БТС-ын салбарын бүх СУДЛААЧДЫН АНХААРАЛД

БТС-ын салбарын бүх СУДЛААЧДЫН АНХААРАЛД
2017 оны VIII/12-18 өдрүүдэд УБ хотод зохиогдох "МОНГОЛ ТУУРГАТАН" хүүхдийн наадмын хүрээнд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг БТСГ-аас "SPORT FOR CHILDREN" сэдэвт ОХУ-ын Буриад, Якут, БНХАУ-ын ӨМӨЗО-ны эрдэмтэд оролцсон олон улсын эрдэм шинжилгээний хурал зохион байгуулагдана.
Судлаачдыг тус олон улсын эрдэм шинжилгээний хуралд өргөнөөр оролцохыг УРЬЖ БАЙНА.
Эрдэм шинжилгээний бага хурлыг 2017 оны 08 дугаар сарын 14-ний өдөр 08.30-17.30 хооронд явуулна.
Эрдэм шинжилгээний хурлын зорилго:

"Олимпийн өдөр" тохиож байна

Зургадугаар сарын 23. Энэ өдрийг орчин үеийн олимпизмийн хөдөлгөөн үүссэн гэж үздэг бөгөөд 1948 оны Лондоны олимпийн наадмаас хойш "Олон улсын олимпийн өдөр" хэмээн тэмдэглэдэг болсон. Өдгөө энэ баярыг Олон улсын олимпийн хороонд гишүүнчлэлтэй 205 орон өргөн дэлгэр тэмдэглэж байна. Тэгвэл өнөөдөр 10:00 цагаас Монголын Үндэсний олимпийн хорооны "Бөртэ чоно" талбайд "Олимпийн өдөр"-ийн нээлтийн ёслол болох юм. Тус ёслолд зуны олимпийн наадмаас медаль хүртсэн үе үеийн төлөөлөл хүрэлцэн ирэх бөгөөд МҮОХ, БТСГ-ын удирдлагууд тэдэнд хүндэтгэл үзүүлэх юм байна..

Хөгжлийн бэрхшээлтэй иргэд спортын ордонтой болно

Энэ ажлыг анх санаачилсан хүн нь Монголын пара хөнгөн атлетикийн холбооны ерөнхийлөгч Б.Батдорж юм. Тэр 2009 онд хөгжлийн бэрхшээлтэй мянга, мянган иргэдийн эрүүл мэнд, идэвхитэй хөдөлгөөнд анхаарал хандуулж, спортын ордон барих төслийг одоогийн УИХ-ын дарга М.Энхболдод танилцуулж байв. Түүний энэхүү санаачлагыг М.Энхболд дарга дэмжиж, дараа жил нь ордон барих ажлын эхлэл тавигдсан байна. Өнгөрсөн жил БНХАУ-ын буцалтгүй тусламжаар Монголын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн спортын ордон барих санамж байгуулжээ.

СПОРТЫН ТӨРЛИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛСАН ДҮГНЭЛТ

Биеийн тамир, спортын тухай хуулийн 81 дугаар зүйлийн 81.1.3 заалт, Эрүүл мэнд Сайд, Сангийн Сайдын хамтарсан 2009 оны 53/45 тоот тушаал, 2016 оны Биеийн тамир, спортын газрын А/53 тоот тушаал, 2017 оны Биеийн тамир, спортын газрын даргын Үр дүнгийн гэрээний 3,3, 3.3.1, 3.3.2 дах заалтыг тус тус үндэслэн Улсын аварга шалгаруулах тэмцээнийг 2017 онд зохион байгуулах спортын төрлийг сонгон шалгаруулах ажлын хэсгийн бүрэлдэхүүн 2 удаа хуралдаж шалгуур үзүүлэлтээр төсвийн хөрөнгөөр дэмжлэг авах, санхүүжилт хүссэн хүсэлтээ ирүүлсэн 36 спортын холбоодын 2016 оны үйл ажиллагааны тайланд шалгуур үз

Салбарын цахим мэдээллийн сангийн төсөл боловсруулах ажлын хэсгийн хурал боллоо

Биеийн тамир, спортын салбарын цахим мэдээллийн сангийн төслийг боловсруулах ажлын хэсэг 2017.оны 6 дугаар сарын 2 ны өдөр Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг- Биеийн тамир, спортын газрын хурлын зааланд боллоо. Тус хурлын зорилго нь Биеийн тамир, спортын салбарын мэдээллийн хангамжийн урсгалыг бий болгох, бүтэц зохион байгуулалтыг тодорхойлох, техник технологийг нэвтрүүлсэн цахим мэдээллийн сан бүрдүүлэх бодлогын даалгавар, төслийн боловсруулах юм.  

Баруун бүсийн биеийн тамирын мэргэжилтнүүд номын дуу сонсов

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Биеийн тамир, спортын газраас санаачлан “Биеийн тамир, спортод хүн амын оролцоог эрчимжүүлэх нь” сэдэвт баруун бүсийн сургалт Завхан аймгийн Улиастай хотод боллоо. Тус сургалтад ЗГХА, Биеийн тамир, спортын газрын дарга Ц.Шаравжамц, Биеийн тамирын бодлогын хэрэгжилтийн зохицуулалтын хэлтсийн дарга Г.Одбаатар, БСШУСЯ-ны Биеийн тамир, спортын газрын мэргэжилтэн Ж.Тунгалаг болон Завхан, Увс, Ховд, Говь-Алтай, Баян-Өлгий аймгийн биеийн тамир, спортын газрын удидлага, мэргэжилтнүүд оролцлоо.

Спорт холбоодтой хамтран ажиллах гэрээ байгууллаа

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Биеийн тамир, спортын газрын дарга Ц.Шаравжамц өнөөдөр Үндэсний шигшээ багийн спорт холбоодын ерөнхийлөгчидтэй “Пёнчан-2018” Азийн өвлийн наадам болон “Токио-2020” зуны олимпийн наадамд баг тамирчдыг бэлтгэн оролцуулахад дэмжлэг үзүүлэн хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа. Тус ёслолд Үндэсний шигшээ багт харьяалагдаж буй нийт 11 спорт холбооны ерөнхийлөгч оролцов. Энэ хүрээнд спорт холбоод нь санхүү захиран зарцуулах, баг тамирчдаа бэлтгэл цугларалт, тэмцээн уралдаанд оролцох зэрэг асуудалд бие даан оролцох боломж бүрдэж байна.

БСШУСЯ, БТСГ-аас зохион байгуулсан "Биеийн тамир, спортын нээлттэй хаалганы өдөр"-ийн арга хэмжээ амжилттай болж өнгөрлөө

БСШУСЯ, БТСГ-аас зохион байгуулсан "Биеийн тамир, спортын нээлттэй хаалганы өдөр"-ийн арга хэмжээ амжилттай, сайхан өрнөлөө.