Мэдээ мэдээлэл

“УНИВЕРСИАД-2017” IV ИХ НААДМЫН НЭЭЛТИЙН ЁСЛОЛ БОЛЛОО

Монгол Улсын биеийн тамир, спортын тухай хуулийн 16.1 заалт, Засгийн газрын 158 тоот тогтоол, БСШУС-ын сайдын А/155 тушаалаар Монголын оюутны спортын “Универсиад-2017” IV их наадам спортын 12 төрлөөр амжилттай зохион байгуулагдан явагдаж байна.

ӨДӨРТ 10.000 АЛХАМ ТАНЫ ЭРҮҮЛ МЭНДИЙН БАТАЛГАА

Биеийн тамир, спортын хамтлагийн арга зүйчдийн дунд туршлага судлах, хамтын ажиллагааны чиг хандлага цаашдын бодлогоо тодорхойлох зорилготой нэгдсэн уулзалт хэлэлцүүлэгийн эхний өдөр  БСШУСЯ-ны Биеийн тамирын бодлогын газрын мэргэжилтэн, дэд профессор Ж.Тунгалаг “Аж ахуй нэгж байгууллага дахь биеийн тамир, спортын хамтлагийн үйл ажиллагааг зохион байгуулахад баримтлах бодлого” сэдвээр илтгэл тавилаа.

Тэрээр илтгэлдээ МУ-ын Засгийн газраас 2016-2020 онд спортын салбарт хэрэгжүүлэх зарим хөтөлбөрүүдийг танилцуулсан. Үүнд:

САППОРО 2017-ИЙН ӨӨР НЭГ АМЖИЛТ

8 дахь удаагийн Азийн өвлийн наадмыг зохион байгуулж буй Саппоро хот өмнө нь олимпийн наадмыг хүлээн авч байсан туршлагатай улс. Тэд 1972 онд Өвлийн 11-р Олимпийн наадмыг зохион байгуулж байсан билээ. Тэгвэл энэ жилийн Азийн наадамд нийт 1200 тамирчин өрсөлдөж байгаа нь 45 жилийн өмнөх олимпийн наадамд оролцсон тамирчдын тооноос илүү гарсан хэрэг болсон юм. 1972 онд нийт 35 улсын 1006 тамирчин Саппород ирж өрсөлдөж байжээ.

МОНГОЛЫН ХОККЕЙЧИД СИНГАПУРЫГ БУТ НИРГЭВ

Азийн Өвлийн наадмын хоккейн төрөлд өрсөлдөж буй Монголын шигшээ баг 1-р дивизионы 2 дахь тоглолтоо хийлээ. Уг тоглолтонд манай баг Сингапурыг 8:0-ийн харьцаатайгаар буулган авч, тэмцээний эхний ялалтаа байгуулав. Тоглолтын эхний үе эн тэнцүү өрнөж, харилцан довтлолцож байх үед Сингапурын багийн легионер хамгаалагч Р.Ловелл дүрмийн бус алдаа гарган талбайг орхисноор манай багт ихээхэн давуу байдал үүссэн. Улмаар 1-р үеийн сүүлийн 2 минутанд Б.Болдбаяр, Ж.Баярсайхан нар гоол оруулснаар манай баг тоглолтыг тэргүүлж эхлэсэн юм.

ОНЦЛОХ ТООНУУД

ОНЦЛОХ ТООНУУД

3 – Саппоро хотын зохион байгуулж буй Азийн өвлийн наадмын тоо

4600 – энэ наадамд оролцож буй нийт сайн дурын ажилтнуудын тоо

29000 – Нээлтийн ажиллагааг үзсэн нийт үзэгчдийн тоо

ХОККЕЙЧИД ЭХНИЙ ХОЖЛЫНХОО ТӨЛӨӨ

Саппород Монголын баг тамирчдын салхийг хагалан дэвжээнээ гараад буй хоккейн баг 2 дахь тулаанаа 2-р сарын 20-ны өдөр хийх гэж байна. Энэ удаад манай багийн өрсөлдөгч нь Сингапурын баг байх болно. Эхний тулаанаа Тайландын багтай хийж, харамсалтайгаар 4:5- аар хожигдсон манай багт ялалт зайлшгүй хэрэгтэй. Өнгөрсөн жилийн Челленж цомын тэмцээнээс хүрэл медаль хүртэхдээ манай баг Сингапурыг хожиж байсан удаатай. Сингапурчууд эхний тоглолтдоо Хонгконгийн багт 12:1-ээр хожигджээ. Хоккейн Б дивизионд манай баг Сингапур, Тайландаас гадна Тайван, Хонгконг, АНЭ-ын багуудтай тоглох учиртай.

МОНГОЛЫН БАГИЙН УНИВЕРСАЛ ТУГЧ

Наадмын нээлтийн ажиллагаанд Монгол улсын тугчаар биатлоны шигшээ багийн тамирчин Э.Бархүү ажилласан юм. Энэ жил 30 настай Э.Бархүү гүйлтийн цанын ОУХМ хэдий ч биатлоны спорт руу 2013 оноос эхлэн “урвасан” нэгэн. Гэхдээ 2002 онд өсвөрийн ангилалд анх удаа зохиогдсон тэмцээнд хүч сорьж, хүрэл медаль хүртэж байсан ч тууштай хичээллэх боломж гарахгүй байсаар өдий хүрсэн талаар тэрээр дурсаж байлаа.

АНХНЫ АВАРГУУД ТОДОРЛОО

Азийн Өвлийн Наадмын анхны аваргууд тодорч, нээлтийн ажиллагааны үеэр медалиа гардан авлаа. Эрэгтэйчүүд болон эмэгтэйчүүдийн сноубордын жиант слаломын төрлийн медальтнуудад Азийн Олимпийн зөвлөлийн ерөнхийлөгч Шэйх Ахмад Ал Сабах Ал Фахад болон Зохион байгуулах хорооны дарга, хотын захирагч К.Акимото нар шагналыг нь гардуулсан юм. Эмэгтэйчүүдийн төрөлд тэргүүлсэн Японы тамирчин Эри Янетани энэ наадмын анхны алтан медальтан болсон юм. Тэрээр 1 минут 43,47 секундын амжилтаараа Хятадын хослол болох Ж.Рушин болон Г.Найянг нарын урд оржээ.

АНХДАГЧИД БОЛОН ХОЦРОГСОД

Энэ удаагийн Азийн наадамд нийт 32 улсын тамирчид оролцож байгаагаараа дээд амжилтыг тогтоосон. Тэгвэл нийт 5 улс өвлийн наадамд дебютээ хийж байна. Эдгээр улсууд бол Индонези, Шри Ланка, Тимор-Лесте, Туркменистан болон Вьетнамын баг тамирчид юм. Тэднээс гадна Австрали болон Шинэ Зеландын тамирчид зөвхөн ганцаарчилсан төрөлд урилгаар оролцож буй. Урилгаар гэдэг нь тэд медаль хүртэх боломжгүй гэсэн үг. Өнгөрсөн наадамд оролцсон улсуудаас Афганистан, Бахрайн болон Палестинаас тамирчид оролцсонгүй. Харин өмнөх наадмыг алгассан БНАСАУ болон Макаогийн тамирчид эргэн иржээ.

Азийн өвлийн наадам нээлтээ хийлээ

Азийн 8-р Өвлийн наадам Японы Саппоро хотноо албан ёсоор эхэллээ. 2-р сарын 19-26- ны өдрүүдэд явагдах энэхүү наадамд нийт 32 орны 2000 орчим тамирчид болон албаны хүмүүс оролцож байгаагаараа тивийн хэмжээнд түүхэн дэх хамгийн том өвлийн наадамд тооцогдож байна. Азийн наадмын нээлтийн ажиллагаа Саппоро хотын бахархал болсон Саппоро Дом цэнгэлдэхэд явагдсан бөгөөд тун удахгүй Японы эзэн хааны ширээг залгамжлах хунтайж Нарухито өөрийн биеэр хүрэлцэн ирж, албан ёсоор нээсэн юм.