Мэдээ мэдээлэл

Стастискийн улсын тооллогын явцын талаарх мэдээлэл

Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “Биеийн тамир, спортын салбарын мэдээллийн цахим сан” бүрдүүлэх ажил хэрэгжүүлэхээр тусгасан билээ. Энэ ажлын хүрээнд Боловсрол соёл шинжлэх ухаан, спортын яам чиглэл өгч Үндэсний статистикийн хороо, ЗГХА-Биеийн тамир, спортын газар хамтран биеийн тамир, спортын салбарын статистикийн улсын анхдугаар тооллогыг зохион байгуулж байна.

Mongolian

Сингапур улсын Наняанг технологийн их сургуулийн Үндэсний боловсролын тэнхимийн эхлэгч, доктор Говиндасами Баласекараныг хүлээн авч уулзлаа.

ЗГХА, Биеийн тамир, спортын газрын дарга Ц.Шарамжамц, Гадаад харилцаа, статистик, мэдээллийн технологийн хэлтсийн дарга Н.Оюунбат нар Сингапур улсын Наняанг технологийн их сургуулийн Үндэсний боловсролын тэнхимийн эхлэгч, доктор Говиндасами Баласекараныг хүлээн авч уулзаж, хамтран ажиллах талаар санал солилцов. Г.Баласекаран Биеийн тамир, спортын газартай хүний нөөц, боловсрол дээшлүүлэх тал дээр хамтран ажиллахад бэлэн гэдгээ хэлсэн бол Ц.Шаравжамц дарга спортын эрдэм шинжилгээ, анагаах ухаан, судалгаа, шинжилгээний салбарт хамтран ажиллах хүсэлтэйгээ уламжилсан юм.

Mongolian

Статистикийн улсын үзлэг тооллогын явцын мэдээ

Монгол Улсын Засгийн газрын /2016-2020/ үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний 3.2.54-ийн 5-д тусгагдсан Биеийн тамир, спортын салбарын мэдээллийн нэгдсэн цахим сан байгуулах ажлын хүрээнд 2017 онд хийгдэж буй Биеийн тамир, спортын салбарын Статистикийн Улсын анхдугаар үзлэг тооллого улс орон даяар амжилттай өрнөж байна.

Mongolian

Биеийн тамир, спортын газрын дарга хүндийн өргөлтийн насанд хүрэгчдийн ДАШТ-д амжилттай оролцож хүрэл медаль хүртсэн ОУХМ М.Анхцэцэгийг хүлээн авч хүндэтгэл үзүүллээ.

АНУ-ын Калифорни мужийн Анахайм хотод болсон хүндийн өргөлтийн насанд хүрэгчдийн ДАШТ-ий 75 кг-ын жинд ОУХМ М.Анхцэцэг хүрэл медаль хүртэж, ард түмэн, Монголын спорт сонирхогчидоо баярлуулсан билээ.

Mongolian

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг- Биеийн тамир, спортын газрын дарга Ц.Шаравжамц Куба улсад айлчлав

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Биеийн тамир, спортын газрын дарга Ц.Шаравжамц Куба улсад айлчилж хоёр улсын Биеийн тамир, спортын салбарт "ТОКИО-2020" олимпийн наадамд тамирчнаа амжилттай бэлтгэх зорилгоор зарим спортын төрөл дээр хамтарч ажиллах гэрээнд гарын үсэг зурав.

Mongolian

Статистикийн улсын үзлэг тооллогын 2-р Цахим хурал боллоо

Статистикийн улсын үзлэг тооллогын 2-р Цахим хурлыг  Үндэсний статистикийн хороо, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг - Биеийн тамир, спортын газар 21 аймаг, 9 дүүрэгтэй хийлээ. Цахим хурлаар ҮСХ-ны Даргын зөвлөлөөр батлагдсан тооллогын асуулгын маягт, зааврыг аймаг дүүргүүдэд албан ёсоор танилцуулж., тооллого явуулах үйл ажиллагааг дэлгэрэнгүй тайлбарллаа.  

Mongolian

МУ-ын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Д.Сумъяа, Гавьяат тамирчин Г.Одбаяр нарт ЗГХА-Биеийн тамир, спортын газрын дарга хүндэтгэл үзүүллээ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарилгаар жүдо бөхийн олимпийн наадмын мөнгө, ДАШТ-ий алт, хүрэл медальт, гавьяат тамирчин Д.Сумъяад Хөдөлмөрийн баатар, ДАШТ-ий хүрэл медалт ОУХМ Г.Одбаярт гавьяат тамирчин хэмээх эрхэм цол тэмдэг хүртээлээ. Тэгвэл ЗГХА, Биеийн тамир, спортын газрын дарга Ц.Шаравжамц төрдөө үнэлүүлсэн хоёр эрхэмийг хүлээн авч хүндэтгэл үзүүлэн цаашдынх нь амьдрал, спортын талбартаа илүү их амжилт гаргахыг хүсэн ерөөв 

Mongolian