Мэдээ мэдээлэл

Сингапур улсын Наняанг технологийн их сургуулийн Үндэсний боловсролын тэнхимийн эхлэгч, доктор Говиндасами Баласекараныг хүлээн авч уулзлаа.

ЗГХА, Биеийн тамир, спортын газрын дарга Ц.Шарамжамц, Гадаад харилцаа, статистик, мэдээллийн технологийн хэлтсийн дарга Н.Оюунбат нар Сингапур улсын Наняанг технологийн их сургуулийн Үндэсний боловсролын тэнхимийн эхлэгч, доктор Говиндасами Баласекараныг хүлээн авч уулзаж, хамтран ажиллах талаар санал солилцов. Г.Баласекаран Биеийн тамир, спортын газартай хүний нөөц, боловсрол дээшлүүлэх тал дээр хамтран ажиллахад бэлэн гэдгээ хэлсэн бол Ц.Шаравжамц дарга спортын эрдэм шинжилгээ, анагаах ухаан, судалгаа, шинжилгээний салбарт хамтран ажиллах хүсэлтэйгээ уламжилсан юм.

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг- Биеийн тамир, спортын газрын дарга Ц.Шаравжамц Куба улсад айлчлав

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Биеийн тамир, спортын газрын дарга Ц.Шаравжамц Куба улсад айлчилж хоёр улсын Биеийн тамир, спортын салбарт "ТОКИО-2020" олимпийн наадамд тамирчнаа амжилттай бэлтгэх зорилгоор зарим спортын төрөл дээр хамтарч ажиллах гэрээнд гарын үсэг зурав.

Статистикийн улсын үзлэг тооллогын 2-р Цахим хурал боллоо

Статистикийн улсын үзлэг тооллогын 2-р Цахим хурлыг  Үндэсний статистикийн хороо, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг - Биеийн тамир, спортын газар 21 аймаг, 9 дүүрэгтэй хийлээ. Цахим хурлаар ҮСХ-ны Даргын зөвлөлөөр батлагдсан тооллогын асуулгын маягт, зааврыг аймаг дүүргүүдэд албан ёсоор танилцуулж., тооллого явуулах үйл ажиллагааг дэлгэрэнгүй тайлбарллаа.  

МУ-ын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Д.Сумъяа, Гавьяат тамирчин Г.Одбаяр нарт ЗГХА-Биеийн тамир, спортын газрын дарга хүндэтгэл үзүүллээ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарилгаар жүдо бөхийн олимпийн наадмын мөнгө, ДАШТ-ий алт, хүрэл медальт, гавьяат тамирчин Д.Сумъяад Хөдөлмөрийн баатар, ДАШТ-ий хүрэл медалт ОУХМ Г.Одбаярт гавьяат тамирчин хэмээх эрхэм цол тэмдэг хүртээлээ. Тэгвэл ЗГХА, Биеийн тамир, спортын газрын дарга Ц.Шаравжамц төрдөө үнэлүүлсэн хоёр эрхэмийг хүлээн авч хүндэтгэл үзүүлэн цаашдынх нь амьдрал, спортын талбартаа илүү их амжилт гаргахыг хүсэн ерөөв 

"Биеийн тамир, спортод хүн амын оролцоог эрчимжүүлэх нь" Төвийн бүсийн сургалт Дархан-Уул аймагт боллоо

ЗГХА, Биеийн тамир, спортын газраас санаачилж буй "Биеийн тамир, спортод хүн амын оролцоог эрчимжүүлэх нь" сэдэвт "Төвийн бүс"-ийн сургалт Дархан-Уул аймагт боллоо. Энэ сургалтын хүрээнд Монгол Улсын Биеийн тамир, спортын тухай хуулийн шинэчилсэн найруулга болон энэ онд аймгуудын Биеийн тамир спортын газруудын ажлын тайлан, нэгдсэн төлөвлөгөөтэй танилцав. Сургалтад Дархан-Уул, Сэлэнгэ, Өмнөговь, Дундговь, Төв гэсэн таван аймгийн мэргэжилтэн, багш, дасгалжуулагч гээд 100 орчим хүн хамрагдлаа.

Спортын салбараас нэг Ардын багш, дөрвөн гавьяат төрлөө

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын зарилгаар салбар бүрт ажил үйлсээрээ манлайлсан зарим хүнийг өнөөдөр төрийн дээд одон медалиар шагналаа. Үүнд спортын салбараас Ардын багш цолоор улсын харцага Ч.Өвгөнхүүг, гавьяат дасгалжуулагч цолоор Б.Дамба, Хүний гавьяат эмч цолоор БТСГ-ын Спорт анагаах ухааны албаны их эмч П.Бат-Очир, гавьяат тамирчин цолоор дэлхийн аварга П.Орхон, ДАШТ-ий хүрэл медальт Ө.Мөнгөнчимэг нарыг шагнасан юм.

Биеийн тамир, спортын газрын дарга пара таеквондогийн насанд хүрэгчдийн ДАШТ-д амжилттай оролцсон баг тамирчдыг хүлээн авч хүндэтгэл үзүүллээ.

ЗГХА, Биеийн тамир, спортын газрын дарга, гавьяат тамирчин Ц.Шаравжамц өнөөдөр пара таеквондогийн насанд хүрэгчдийн ДАШТ-д амжилттай оролцсон баг тамирчдыг хүлээн авч хүндэтгэл үзүүллээ. Баг тамирчдын зүгээс “Цаг ямагт бидэнд тусалж, дэмждэг БТСГ-ын удирдлагууд, Үндэсний шигшээ багийн албаныхандаа баярлаж явдгаа илэрхийлье. Бидний үзүүлсэн энэ амжилт бол Та бүхний дэмжлэгтэй салашгүй холбоотой. Энэ сайхан сэтгэлийг амжилтаар хариулахыг хичээх болно” гэв.